Шилдэг уран гулгагчаар хэн тодрох бол?
7-3

 

Олон улсын тэшүүрийн холбооноос ISU Skating Awards 2020 уран гулгалтын шилдгүүдийн шагналд нэр дэвшигчдийг зарлалаа. Шагналтныг долдугаар сарын 11-нд Лозанн хотоос онлайнаар тодруулах юм. Нэр дэвшигчдийн дунд олимпийн хошой аварга, Японы уран гулгагч Юзүрү Ханью хамгийн шилдэг гулгагч, шилдэг хувцаслалт гэсэн хоёр номинацид дэвшсэн бол хүүхдийн олимпийн аварга Юү Янг (БНСУ) шилдэг шинэ гулгагчид өрсөлдөж байна.

 

2019-2020 оны улиралд болсон тив дэлхийн АШТ, гранпри тэмцээний дүн болон 2019 оны арванхоёрдугаар сараас 2020 оны хоёрдугаар сар хүртэл олон нийт, хэвлэл мэдээллийнхэн, ОУТХ-ны гишүүдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээр шилдгийг тодруулж байгаа юм. Нэр дэвшигчдийг танилцуулвал (ангилал бүрт гурван нэр дэвшигч үлдсэн):

 

Хамгийн шилдэг гулгагч: Натан Чен (АНУ), Габриэла Парадакис-Гильом Сизерон (Франц), Юзүрү Ханью (Япон)

 

Шилдэг хувцаслалт: Мэдиосон Чок-Эван Бэйтс (АНУ), Анна Щербакова (ОХУ), Юзүрү Ханью (Япон)

 

Шилдэг хөтөлбөр: Кевин Аймос (Франц), Евгения Медведева (ОХУ), Габриэла Парадакис-Гильом Сизерон (Франц)

 

Шилдэг шинэ гулгагч: Алена Косторная (ОХУ), Александра Трусова (ОХУ), Юү Янг (БНСУ)

 

Шилдэг дэглэлт: Шэ-Линн Бурн, Мари-Франс Дубреу, Лори Никол

 

Шилдэг дасгалжуулагч: Рафаэл Арутюнян, Брайн Орсер, Этери Тутберизе.

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин