Ж.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал болж байна
2020-07-02 12:21

 

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. 

 

Шүүх хуралдаан  зургадугаар сарын 22-нд хэлэлцэхэд шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарын өмгөөлөгч нар “хэргийн материалтай танилцах боломж олгож, шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, долдугаар сарын 2-н болгон хойшлуулсан билээ.

 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нь 2020 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвшиж  ялалт байгуулсан ч Урьдчилан саатуулах байранд хоригдож байгаа тул УИХ-ын гишүүний тангараг өргөж чадаагүй байгаа.  

 

Харин шүүх хурал болж байгаа байрны гадаа жагсаж буй Сэлэнгэ аймгийн иргэд “УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг чөлөөл” хэмээн шаардлага тавьж буй юм.

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин