Ж.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг хүлээж авсангүй
7-2

 

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хуралдаан түр завсарлаад байна. 

 

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өмгөөлөгчөө өөрчилсөн, мөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөх хүсэлтийг өнөөдрийн шүүх хуралдаанд тавьсан байна. Гэвч шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч болон өмгөөлөгч нараас  тавьсан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэн, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр боллоо. Түүнтэй хамт хоригдсон н.Отгонбатын эрүүл мэнд сайнгүй байгаа тул таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөх хүсэлт тавьсан ч хүлээн авсангүй.

 

Шүүх бүрэлдэхүүний зүгээс "Өмгөөлөгчөө сольсон үндэслэлээр шүүгдэгч Ж.Эрдэнэбатын хүсэлтээр шүүх хуралдааныг өмнө нь хоёр ч удаа хойшлуулж байсан" гэдэг тайлбар хийлээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Хууль, Шүүхийг гутааж буй хүмүүс нь авилгачид, баячууд ш дэ. Жирийн ард бол үг дуугүй хууль, шүүхийн дор амьдардаг. Авилгачид, баячууд, албан тушаалтнууд болон тэдний өмгөөлөгчид гэх хүний үнэргүй мөнгөний новшнууд шүүх хурлыг хэрхэн яаж жонхууруулж, 1,2 биш хэд хэдэн удаа хойшлуулж завааруулахдаа мэргэшиж буйг ард түмэн харж л байгаа шүү, новшнуудаа.
2020-07-02
Холбогдсон асуудлаа нэг мөр дуусгаач, шүүхийг үл тоож, дуудсан цагт нь зугатаж алга болж асуудлыг улам хүндрүүлж буй нь өөрийнх нь буруу. Би жирийн иргэн. Таниас уул уурхайн лиценз 500.000 ч билүү 1 саяхан төгрөгөөр яг Алтайн Батэрдэнэ авсан шиг худалдаж авмаар байна.
2020-07-02