Ховд аймгийн Зэрэг, Манхан суманд ажиллав
2020-07-02

 

 

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар  ахлуулсан ажлын хэсэг  Ховд  аймгийн Зэрэг, Манхан суманд ажиллалаа.

 

Засгийн газрын2017 оны 192 дугаар тогтоолоор байгуулагдсан Ховд аймгийн Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар анги, Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийн, тулгамдаж байгаа асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажилласан юм.

 

Харин алба хаагчдад ОБЕГ-ын Бодлого, зохицуулалт хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр “Гамшгаас хамгаалах тухай хууль”-д орсон нэмэлт, өөрчлөлт, хууль эрхзүйн шинэчлэлийн талаар танилцуулгыг хийж, мэдээлэл өглөө.

 

Энэ үеэр хошууч генерал Т.Бадрал Онцгой байдлын байгууллагын удирдлагын зүгээс алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч ажиллаж ирснийг онцлон дурьдаад алба хаагчид ч ажиллах орчин нөхцлөө сайжруулах, дотоод нөөц бололцоогоо ашиглан нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд идэвх санаачлагатай ажиллахыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Бадраа:
Бадрал одоо шоугаа болио.Чи аврач гал сөнөөгчдийнхөө хоол хувцас тёхникийн мөнгөнөөс олон тэрбумаар нь хусаж тэрбумтан болсон АТГ чамайг яллагдагчаар татсан одоо чи яллагдагч удахгүй ялтан болох ёстой. Хүрэлсүхийн бөгс долоож ялтан болохгүйн тулд чи хөдөө томилолт нэрээр Хуулийн байгуулагаас зугтаж явдаг харин вирус гарч чиний АТГ аас зугтаж үргүй зардал гаргаж гадаад явах чинь зогссон түүнээс биш чи өмнө нь сардаа 1 ээс 2 удаа зугаалдаг байсан чинь баримттайгаа бна.Ямарч үр дүнгүй хуулиас зугатахаа боль чи ял эдэлж үйлийн үрээ эдлэх ёстой.хүн чанар муу гэмгүй царайлсан хулгайчийг ялтан болохыг харна банди болно.Энэ сайхан байгуулагын нэрийн ард хог болсон новш онцгой албыг үгүй хийж төрөл садангаар дүүргэжээ.жангаа очиж идэх байхаа чи.Гал сөнөөгчидийн амьдрал улам ядуурч бна. Бадрал тэргүүтэн тэрбумаар хэмжих хөрөнгөтөй болжээ.тэд 80 хувь нь албаа орхилоо. Одоо энэ албанд юугаа ч мэдэхгүй шинэ хүүхдүүд л бна.чадвармуу бна.сая их дэлгүүрийн галыг дэлгэрүүлэхгүй унтрааж чадаагүй .
2020-07-02