Баяр наадмын бэлтгэл ажлыг шалгав
2020-07-02

 

 

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Ж.Батбаясгалан тэргүүтэй Хурдан морины салбар хорооны гишүүд өнөөдөр Хүй долоон худагт ажиллаж баяр наадмын бэлтгэл ажлыг шалгалаа.

 

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний Их баяр наадмын бөх, сур, шагайн харвааг “XIII зуун цогцолбор”  зургаан насны морин уралдааныг “Хүй долоо худаг”-т зохион байгуулж, хүн амын төвлөрөл үүсгэхгүйгээр иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр шууд дамжуулан үзүүлэхэд бэлэн болж,  дэд бүтцийн ажлыг хийж дуусгажээ. Телевизүүдийн холбооны өргөн нэвтрүүлгийн 16 телевиз, МҮОНРТВ бөхийн барилдаан, сур шагайн харваа болон морин уралдааныг техникийн дэвшил, өндөр хурдны интернетийн сүлжээний тусламжтайгаар тасралтгүй шууд дамжуулан үзүүлж, наадамчин олондоо хүргэх юм.

 

Энэ жилийн Үндэсний Их баяр наадмыг бүхэлд нь “Монгол наадам” контент болгон боловсруулж, Олон Улсад аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүнээр түгээн сурталчлах видео бүтээл болгож авч үлдэх талаар “Hero” энтэртаймэнтийн захирал Б.Баатар хэллээ. Монголчуудын төрт ёсны уламжлал, үүх түүх, эрийн гурван наадам, ард иргэдийн хувцас хэрэглэлийн соёл, ахуй нөхцөл, гэр бараа зэргийг Их Монгол Улсын үеийнхээр үзүүлэхээр дэглэн найруулж байгаа аж.

 

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Shuud.mn
Сонин хачин
Үхсэний наадам бэ МАНгаруудаа гадаадад байгаа ирэгдээ авчир наад мөнгөөрөө
2020-07-03
Зочин:
Гадаадад баахан ард иргэдээ Мартчаад бас баЯр наадам хийнээ!!! Баттулгаа дараа жил намайг сонгооч гээд явж байхаа мэдэхгүй их байнаа!!!
2020-07-03
Naraa:
Наадмыг дэмжихгүй байна
2020-07-03
Цуглахгүйгэнр гэртээ баяРлацгаана биз дээ
2020-07-02
Хар:
Юугаа хийж мөнгө үрээд бна.олигтой юм алга Энэ цэргийн хувцастай бас гёнёрал зүүчихсэн нөхөр БХЯ ны төрийн нарийн Батбилэг хүн рүү эгцэлж харж чадахгүй нөхөр жинэхэн 60 тэрбумын нөхөр М Энхболдын ивээлээр төрд өндөр алба хашсаар ЧД засаг дарга хийхдээ өрөөндөө архидаж хүүхэндэж байгаад баригдаж зайлаад Хотын Онцгойн дарга гэж онцгойг самраад явсан одоо яамыг самарч бна энэ мэт хогноосоо салахгүй бол Хүрэлсүхээ чамд гай болно ажил чинь явахгүй шүү төрөө цэвэрлэ БХЯ д сайн мундаг дарга нар олон байгаа арай ч ийм юмаар удирдуулах ёсгүй их удаан бна.
2020-07-02
Bsyar:
Zaa al 13 zyyn oor ga ar alfa bna yy
2020-07-02
Санал:
Гадуур явах асуудлыг хязгаарлах хэрэгтэй хайран хөдөлмөр болох вий
2020-07-02
T:
Soliotoi yum hiij yvah yumaa
2020-07-02