БНХАУ-аас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байна
2020-07-03

 

БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг 07 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд Дорноговь аймгийн “Замын-Үүд” боомтоор татан авах ажиллагааг зохион байгуулж байна.

 

Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж байгаа бөгөөд БНХАУ-аас ирэх хүсэлт гаргасан 157 иргэн эх орондоо ирэх юм.

 

 Мэргэжлийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг нэг бүрчлэн хэмжин, эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин