ЭМ-ийн сайдаар гавьяат эмч М.Чимгээ томилогдох уу
7-3

 

У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүн яригдаж байна. Тэр дундаа ЭМ-ийн сайдад мэргэжлийн хүн томилох эсэх, давхар дээлтэй байх уу, дан дээлтэй байх уу гэсэн таамаглал хөвөрч байна. Одоогийн ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлийг сайн менежер байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Дэлхий нийтий бүрхсэн коронавирусийн халдвараас эрүүл мэндийн салбарынхан Монгол Улсыг хамгаалж чадсан.

 

Эрүүл мэндийн салбарт мэргэжлийн хүнийг томилох шаардлагатай гэсэн шүүмжлэлж өмнө ч байсан, одоо ч нийгэм шаардсаар  байгаа. Тиймээс шинээр УИХ-ыг гишүүнээр сонгогдсон Ж.Чинбүрэн яригдаж байгаа ч олон нийтийн эсэргүүцэж байгаа юм. Учир нь ЭМ-ийн сайдыг дан дээлтэй, мэргэжлийн хүнийг томилох шаардлагатай гэж олон нийт үзэж байна.  

 

Үүнтэй зэрэгцээд  ЭМ-ийн сайдад Монгол Улсын хүний гавьяат эмч М.Чимгээг  томилох талаар бор шувуу  нисч байна. "Сүхбаатар" нэгдсэн эмнэлгийн дарга,  гавьяат эмч М.Чимгээг  мэргэжлийн төдийгүй сайн менежер гэж эрүүл мэндийн салбарынхан үнэлдэг. Тэрбээр цар энэ үед ч Улсын онцгой комиссын шуурхай штабт багаа ахлан ажиллаж байгаа юм билээ. 

Э.Энэрэл

 

Shuud.mn
Сонин хачин