Ж.Батбаясгалан: Наадмын төсвийн мөнгөөр нэг ч компанийн дэд бүтцийн ажил хийгээгүй
2020-07-03

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн түр үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангаас Үндэсний Их баяр наадмын төсвийн асуудлаар тодруулга авлаа.

 

-Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах газрыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хамаарал бүхий газар гэж, мөн тухайн компанийн тохижилтийн ажилд улсын төсвөөс мөнгө зарцуулж байна гэх мэдээлэл гарах болсонд Та ямар тайлбар хэлэх вэ?

 

-Улсын төсвөөр хувийн компанийн тохижилт хийж байна гэж хардах үндэслэл байхгүй. Мөн Ерөнхийлөгчийн гэж хэлэх нь утгагүй юм. Учир нь, коронарвируст цар тахлаас үүдээд Цэнгэлдэхэд олон хүн бөөгнүүлж Үндэсний их баяр наадам тэмдэглэх боломжгүй болсон гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Ингээд бид хүний хөлөөс зайдуу, Улаанбаатар хотын 90 км-ын радиус дотор баяр, наадам тэмдэглэж болох хамгийн боломжтой газар хаана байгааг судалсан. Маш том судалгаа хийсэн юм шүү. Ингээд судалгааны үндсэнд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт хийхээр болсон.

 

Бидний сонгож хийхээр болсон газарт дэд бүтэц байгаагүй ч маш олон компани нийгмийн хариуцлагаа хүлээж, тусалж дэмжиж байна. Тухайлбал, “Мобиком” компани өөрсдийн хөрөнгөөр станц байгуулж, наадмын шууд дамжуулалтад тусалж байна. Маш олон телевиз өөрсдийн хөрөнгөө гаргаж, шууд дамжуулалт хийх гэж байна. Телевизүүдийн холбоонд энэ ташрамд талархал илэрхийлмээр байна. Бүгд өөрсдийн хүч, хөрөнгөө гаргаж хамтран ажиллаж байна.

 

Дахин хэлэхэд ямар нэг хувийн компанид улсын төсвөөс мөнгө өгсөн асуудал байхгүй.

 

Нэгдүгээрт, наадмын төрлүүдэд оролцож байгаа хүмүүс, хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнууд, зохион байгуулах хорооны ажилтнуудын халдвар хамгаалалтад анхаарч байна. Тухайн хэсэгт байх тохижилтийн ажлын зардал л гарч байгаа.

 

Би Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаагийн хувьд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд даргаар ажиллаж байна. Хариуцлагатайгаар хэлэхэд, бүх шатанд хэмнэлтийн горимд ажиллаж байгаа. Хамгийн багаар наадмыг зохион байгуулж байгаа.

 

Иргэддээ хандаж хэлэхэд, худал мэдээлэлд битгий авт. Тэнд хуушуур зараагүй, тусгай хүмүүст үйлчилнэ гэсэн ойлголт байхгүй. Тиймээс иргэд тийшээ явж цаг заваа үрэх хэрэггүй шүү. Халдвар хамгааллын дэглэмээ бариад сайхан баярлах хэрэгтэй. Теле-наадмаа үзээд сайхан наадаарай гэж уриалмаар байна.

 

-Өнгөрсөн жил үзэгчгүй мөртлөө наадмын төсөв бараг 3 тэрбум төгрөг байсан шүү дээ. Энэ жил үзэгчгүй болж байгаа ч төсөв яагаад ойролцоо байгаа вэ?

-Төсвийн тухай хуулийн дагуу өнгөрсөн хугацаанд хийгдсэн төсвөө баримталж байгаа. Бид өнгөрсөн оны 11-р сард коронавируст цар тахал гараагүй байхад бид наадмаа төлөвлөөд, төсвөө баталчихсан байсан. Гэсэн ч бид төсөвлөсөн мөнгийг бүгдийг үрнэ гэж байгаа юм биш.

 

Хөл хорио хязгаарлаад, цагаан сараа ч хийгээгүй. Мөн Үндэсний их баяр наадмаа үзэгчгүй биш телевизээр дамжуулаад үзүүлэх гэж байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дэд даргын хувьд дахин хариуцлагатайгаар мэдэгдэхэд бид байж болох хамгийн бага мөнгийг наадмын зохион байгуулалтад зарцуулна.  Харин яг одоо гүйцэтгэлийг нь хэлэх боломжгүй байна. Гэхдээ ил тод болгоно.

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Энэ их хямралын үед өчнөөн мөнгө үрж үзэгчгүй наадам заавал хийх гээд байдаг нь ямар учиртай юм?!?! Ард түмэнээс нэг сайт нь санал асуухад 80% гаруй нь наадам хийхгүй гэж санал өгч байсан шүү. Тэгэхээр хэн нь их сонирхолтой нь илт байна даа. Арай дэндүү үрэлгэн юмаа!!!! Ард бид нараас л татвараар хураасан мөнгө ш дээ, Хайрлах хүн байна уу????????????????????????
2020-07-05
Хотын дарга болно гэж бодоод пялдагдаж өгч байна
2020-07-04
зочин:
Үзэгчгүй наадам хийх юм бол яагаад заавал Эрдэнэ сумын нутагт вэ Үзэгчгүй юм бол Хүй 7 худагт хийхэд л болооо шүү дээ юу ч бахйгүй газар тэгж мөнгө зарлагдаж байхаар үүнд лнэг но байна даа
2020-07-04
зочин:
женко ичиж амьдраасай ханаасай цадаасай өөрийгөө хичэгээсэй сайхан сайхан юм худал хуцна
2020-07-04
зочин:
мобикомоор станц байгуулаад авч байгаан бн энэ чинь автлга биз дээ,цуцашгүй дуусашгүй шуналт Жонхуу одоо ханаж цадаасай эх орон чинь элгээрээ мөлхөж бн
2020-07-04
shaampar pizdets. shilen kabeliig henii munguur hend hiisiin? Lalar ve
2020-07-04
Hohi ni eee uher mongolchuudad. 100 tsaas avaad MANAN-g songood l bai. Zaya chin ter.
2020-07-04
харамсалтай:
ХҮЙ 7 худагтай л үзэгчгүй хийхгүй. Байнга л зардал гаргах юм хайж байх юм даа
2020-07-04
zochin:
zusar lalar bna
2020-07-04
manaykhny khardakh serdekh dong yanaa , khartay awgay shig bolchikhson , yana daa ,
2020-07-04
Судлаад байх юм алга. Наадах хувийн компаниудын хөрөнгө оруулалтыг авилга гэдэг юм. Битгий зусардаж үхчих гээд бай. Буухаар нь бүгд шоронд хий гэж хашгирах нь тодорхой. Пялдага ОРКууд
2020-07-04
Маш том судалгаа гэнэ хариу нь Женко ч гэх шиг их доромжлохнээ чамаас бусад нь бөгс долоогч биш шүү
2020-07-04
Битгий худлаа бур
2020-07-04
Үзэгчгүй наадам гэсэн биз дээ??? Тэгээд хэнийг хэнээс хамгаалах гэж цагдаагийн албан хаагчдыг хамгаалалтанд гаргах гээд байгаа юм бэ??? Бас дүрэмт хувцасыг нь солино ч гэх шиг. Зүгээр л мөнгө угаагаад байна шүү дээ, та минь ээ.
2020-07-04
шааа:
хүй 7д хиивэл зардал бага. дэд бүтэцгүй газар хиидэг нь буруу. дэмии мөнгө үрж бн
2020-07-04
Жунайн гөлөг Батбаясгалан:
Зайлж Монгол төрийг цэвэрлээч муу жунай шуналын тэжээвэр гөлөгөө
2020-07-04
Зочин:
Ёстой боохой борооноор гэж Хeро Жeнко 2 түрийвчээ зузаатгаж дээ. Наадам гэдэг чинь цуглаж наадахыг л хэлдэг .Зурагтаар наадам үзьe гэвэл өмнөх жилүүдэд ч бөхөө морио сур харваагаа наадмын нээлт хахлтыг гэртээ суугаад үзэж болдог л байсан. Энэ жил короноогоор далимдуулж эд үзэгчгүй наадам зурагтаар үзүүлнэ гэж маш их мөнгө өөрсөддөө ашигтайгаар төсвөөс гаргуулж байна
2020-07-04
зочин:
женко ичиж амьдраасай ханаасай цадаасай өөрийгөө хичэгээсэй сайхан сайхан юм худал хуцна
Irgen:
Аз жаргалтай хот Бадамжунай даргын цүнх баригч бсан Бат баясгалан залуу бна хотын хуулийн хэлтсийн дарга Даваажаргал 60 тэрбумын гар хөлүүд хотыг удирдсаар иргэн биднийг улам аз жаргалтай болгоно
2020-07-04
!!!!!!!!!!!:
Hotiinhoo Us zailuulah suwag shuuduund naad 3 terbumaa zarzuulchih tegwel bas ovoo doo gej bodyo !
2020-07-04
Зочин:
Ард иргэд байнга хардаж байхаар засаг төрд нь байгаа хүмүүс хашраачихсан юм чинь одоо яая гэхэв дээ идэж ууж луйвардаж завшдаггүй худлаа ярьдаггүй байсан бол юу гэж юм болгон дээр ингэж өөрсдийгөө стресстүүлэн байж хардах билээ хийж байгаа ажил болгон нь хулхи хуурамч чанаргүй ард олон наадмаа өнжиж хойшлуулаад хөрөнгө мөнгөө нэн шаардлагатай ард түмэнд хэрэгтэй зүйлд зарцуулаач хэмнээч гээд л байгаа шүү дээ
2020-07-03
Zochin:
Naadam xurtel bayar tsengel bish xeruuliin alim bolox yum. Yasan uiltei yum be. Ene bugd neg etses boloosoo doo.
2020-07-03
Балай хүүрнүүд шүү. Энэ залууг муухай гэхээр Монгол тэр чигээрээ муухай гэж тойлгойгоо тэнэгүүдээ
2020-07-03
ene muuhai zaluu
2020-07-03
Балай хүүрнүүд шүү. Энэ залууг муухай гэхээр Монгол тэр чигээрээ муухай гэж тойлгойгоо тэнэгүүдээ