Д.Нямхүү: Дөрвөн хүн эдгэрч, 557 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа
2020-07-04

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.04/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ.  11 сая 168 мянган  хүн халдвар авч,  528 мянган хүн нас баржээ.  Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл  195 мянга гаруйгаар  нас баралт 4 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.

 

Манай улсад  ажиглалтаас 66 хүн гарч  гэрийн ажиглалт руу шилжлээ.  Ажиглалтад нийт 2661 хүн байна. 1-5 насын 108 хүүхэд, 43 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 293 хүн байгаа. Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 6000 гаруй зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй. 119 дугаарын утсанд 108 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 3  дуудлага ирсэн.

 

АНУ-д 53300 гаруй шинэ тохиолдол, 624 нас баралт нэмж  бүртгэгджээ. Харин Бразил улсад 42200 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдэж, тус улсын нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр  1 сая 539  мянга  гаруйд хүрээд байна.  Харин нийт нас баралт 63100 гаруй болжээ.  

 

БНСУ-д 63 шинэ тохиолдол, нэг нас баралт нэмж бүртгэгджээ. БНХАУ-д гурван шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Батлагдсан тохиолдлын  хоёр нь гаднаас зөөвөрлөгдсөн,  нэг нь  дотоодын халдвар байна.

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори,  Дархан-Уул аймгийн лабораторид  нийт 557 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. Эдгээр шинжилгээг задалж хэлбэл ажиглах байранд тусгаарлагдаж байсан 428 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор гурван хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 28 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан зургаан хүний шинжилгээ байна.

 

Сайн мэдээ дөрвөн хүн эдгэрч ХӨСҮТ-өөс  дараагийн сувилал руу шилжлээ. Тухайн иргэдийн гурван нь  жолооч байна. Тухайн жолоочдын хоёр нь 37 настай  Беларусь улсын иргэн, нэг нь орос жолооч байгаа. Мөн  Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн нэг эмэгтэй байна. Дахин сайн мэдээ өнөө өглөө тусгаарлах байранд байсан эмэгтэй ХӨСҮТ-д амаржиж, хүү төрлөө. Баяр хүргэе.

 

Манай нийт батлагдсан тохиолдол 220  эдгэрсэн тохиолдол  183 боллоо. Харин эмчилгээнд 37 хүн байгаа. Биеийн байдал хөнгөн 31, хүндэвтэр 6 иргэн байна.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Наран:
Сайн, чанартай тест олж ирэх талаар ЭМЯ бодох хэрэгтэй. Нямхүү яахав дээ. Байгаа бололцоогоороо л ажиллаж байна. Хүнийг муулахдаа монголчууд ятар дуртай юм бэ? Өөрсдөө тийм их мундаг амьтад уу? Харагдаач...
2020-07-05
Зочин:
Нямхүү одоо болноо! Арай мэргэжлийн илүү турштдагтай хүмүүсээсээ зөвөлгөө сайн аваа! Одоогоор хүиүүс сайн амтай байгаа ч дотороосоо халдвар алдвал чам шиг муу Хүн бхгүй болнл тиймээс миний хөгшин наад зөвөлхүүдийхээ үгийг сайн сонсож дага! Наад амбсалмаа авгай дарамаа эд нар чинь юу хийж бгаагаа мэдэхгүй л амны зоргоорой бурж бгаа шүү! Тест хийж бгаа хүмүүсээ сайн нягтал хэдхэн жилийн Өмнө л PCR хийж суряа гээд явжысан хүмүзс туршилга бага бгаа!!! Тэгээд ч 5 удаа хийж бж илэрч бна гэдэг чинь Virus даа биш хэргэлж бгаа тестер эсүүл тест хийж бгаа хүмүүсдээ л асуудал бн шүү! Бас хзиүүсийн хармаа харж ажилхаа болиоо УОК!!! Нямхүү хөгшиг бурхинуудыхаа үгийг сайн сонс!!! Sars ийн үер маш сайн давсан хүмүүс шүү наадуул чинь!!!
2020-07-05
Zochin:
Uvchin dotroosoo garaad irvel xamgiin tyryynd chi namaig avraarai geed orilno doo. Ard tymen chamaas busad ni nyamxyy emchiin ygiig dagaj bgaa tuldaa ene zeregtei bn.
2020-07-04
Иргэн:
Хөдөөнийхөн буц гэдэг маш зөв шүү.
2020-07-04
zochin:
nyamhuu odoo chi bolnoo busad ornuud mongold tahal garlaa geed horgi tavij ehellee, mongol uls dellhiigees yaj ch tusgaarkaj chadshgui chi shine bairaa avsan bol bolloo, odoo hun ailgaj ashig hiihee bolio
2020-07-04
Zochin:
Uvchin dotroosoo garaad irvel xamgiin tyryynd chi namaig avraarai geed orilno doo. Ard tymen chamaas busad ni nyamxyy emchiin ygiig dagaj bgaa tuldaa ene zeregtei bn.
l:
amjilt
2020-07-04
mundag emch
2020-07-04