Үс засуулбал өлзийтэй сайн
7-5

 

Өнөөдөр аргын тооллын 2020 оны долоодугаар сарын 05. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 15. Адъяа гараг. Суулга одтой, долоон улаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр.

 

Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн.

 

Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин