Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр Засгийн газрын ийм хувилбарууд дээр “ярилцаж” байна
2020-07-06

 

МАН энэ удаагийн УИХ-ын сонгуулиар 62 суудал авсан. Өмнөх сонгуулийн дүнтэй бараг ижил тоотой суудал авснаар эрх мэдлээ хадгалж үлдсэн. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлсэн учраас ирэх жилүүдэд эрх мэдлийн хуваарилалтад ихээхэн өөрчлөлт орно. Хамгийн наад зах нь Үндсэн хуульд “...Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн өөрчлөлт орчихсон нь асуудал дагуулж эхэлсэн. Ерөнхий сайдаас гадна дөрвөн гишүүн Засгийн газарт сайд болно гэсэн үг.

 

Тэгэхээр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд УИХ-д 62 суудалтай намын бүлгээ яаж эвдрэлгүй, гомдолгүй байлгах вэ гэдэг асуулт босч ирж байна. Өмнө нь сайдын суудлаар “аргаддаг” байсан явдал энэ жилээс алга болж байгаа юм. Сонгуулийн дүн гарсны маргаашаас сайдын асуудал яригдаж, УИХ-д оногдсон дөрөвхөн “квот”-оо хэрхэн зохицуулах дээрээ наана цаана болсоор хэд хонож байна. Сайдын суудал дөрөвхөн, горилон хүсэгч 60 гишүүн байгаа хэрэг. Энэ нь агуулгаараа УИХ-ыг засгийн ажлаас салгасан сайн заалт юм. Гэвч дээрх шалтгааны улмаас ирэх дөрвөн жилд Ерөнхий сайд, МАН-ын даргын хувьд амаргүй байх болов уу.

 

 

2016 оны сонгуулийн дараа МАН-ын 65-ын бүлэг 32:33-аар хуваагдсан. Өнөөдрийг хүртэл 32-ын бүлэг буюу өмнөх дарга М.Энхболдын талд байсан гишүүдийн олонхи нь У.Хүрэлсүхэд “дагаар” орчихсон. Зарим гишүүнийх нь хоёр жилийн өмнө хэлж байсан хатуу ширүүн шүүмжлэл өнөөдөр нялуунаас нялуун магтаалаар солигдсоныг та бид өнгөрсөн долоо хоногт харсан.

 

“...Улс төрд мөнхийн нөхөрлөл, мөнхийн дайсганал гэж үгүй” гэх монгол хүний араншингаас хол теорем ингэж биелж буй бололтой. Ер нь бол 32-ын бүлгийн суурь энэ УИХ-д бий.  Хуучин 32-ын бүлгийн хоёр гишүүн нь яг одоо шүүхийн танхимд шүүгдэж байна. Нэг нь дахин сонгогдсон. Нөгөөх нь чадаагүй. УИХ дотроос сонгогдсон Ж.Эрдэнэбатын бүрэн эрхийг хэд хэдэн гишүүн ярьж байна. Энэ бол хуучин хагарлын суурь нь байгааг нотолж байгаа юм. Магадгүй, шүүхээр яллаад явуулчихвал эсэргүүцэгчид ил болж, МАН-ын бүлэг дотор “буруу ном”-ын хэдэн нөхөд гарч ирж мэднэ. Учиргүй өмнөх шигээ Төрийн ордонд тусдаа хуралдах хэмжээний том 32:33-ын бүлэг шиг байж чадахгүй. Жигүүр төдийд бол боломжтой. Гэхдээ өнөөдөр Үндсэн хуулиар хаан сэнтийд залрах шахсан их эрх мэдлийн эзэн У.Хүрэлсүхийг сөрж зогсоно гээд зоригловол шүү дээ. Ерөнхийдөө У.Хүрэлсүх ухаан зарж, намынхнаа зангидаж чадвал энэ УИХ-д лав МАН хуваагдахгүй байх боломж бий.

 

Ямартай ч Ерөнхий сайдын “ажил” эхэлчихээд байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүн, оруулсан өөрчлөлтийнхөө талаар зөвшилцөхөөр Ерөнхийлөгч Х.Баттулгад ханджээ. Өөрөөр хэлбэл, шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн Ерөнхийлөгч дээр очсон гэсэн үг. Ерөнхийлөгч таг дуугүй байсаар баасан гаригийг хүргэж, амралтын өдрүүд залгасан байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ удаагийн Засгийн газрыг 14 яамтай байлгахаар шийджээ.

 

Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалах яам, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Соёлын яам гэсэн 14 яамтай байх юм. Мөн У.Хүрэлсүхийг Засгийн газартаа Тэргүүн шадар сайдын албан тушаалыг бий болгоно гэсэн яриа байсан. Гэсэн ч төсөлдөө оруулсангүй. Өөрөөр хэлбэл, 14 яам хариуцсан сайдаас гадна Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга гээд нийт 17 сайдтай байх аж. Ингээд энэ бүтэц дээр бүрэлдэхүүнээ яаж оруулах вэ гэдэг нь анхаарлын төвд байна. Ерөнхий сайдын өгсөн төслийн хариуг Ерөнхийлөгч яаран өгөхгүй байгаа нь тэдний хооронд “ярилцах” асуудал нэлээд байна гэсэн үг. Тиймээс ч өнгөрсөн амралтын өдрүүдээр сайн ярилцсан биз.

 

Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёрын зөвшилцөл дундаас ямар Засгийн газар мэндлэх вэ гэдэг гурван хувилбар байна. Хамгийн гол нь тэд “давхар дээл”-тэй дөрвөн сайд дээр тохирох шаардлагатай. Тэгж байж “дан дээл”-тэй сайд нар хэн байх вэ гэдэг нь шийдэгдэх юм.

 

Хувилбар 1: Шадар сайд С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Ж.Мөнхбат нарын аль нэг нь, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЭХЯ-ыг УУХЯ -тай нэгтгэсэн Дэд бүтцийн хөгжлийн сайд Д.Сумьяабазар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байна.

 

Хувилбар 2: ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болно.

 

Хувилбар 3: Шадар сайд С.Бямбацогт, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байна.

Дээрх хувилбаруудын аль нэг дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр тогтож тохирох нь тодорхой. Шадар сайд УИХ-аас тодорвол одоогийн Шадар сайд Ө.Энхтүвшин аль нэг яаманд очно. Үгүй бол хэвээрээ үлдэнэ. Аль ч тохиолдолд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болно.

 

Хэрвээ Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд болох гурав дахь хувилбар дээр тогтохгүй бол Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайдаар улирч ажиллана. Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэл үргэлжлүүлэн ажиллах хоёр дахь хувилбарыг авахгүй бол тус яамны сайдаар Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар, эсвэл Нэгдүгээр эмнэлгийн дарга Т.Мөнхсайхан очно.

 

УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар Засгийн газарт орж ирэхгүй бол УУХҮЯ-ыг Я.Содбаатар, Б.Ганхуяг хоёрын нэг  нь удирдана. МАН дахь Сү.Батболдын фракцид Гадаад харилцааны яам очно. Тус яамны сайдад ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт яригдаж байна. Түүнчлэн энэ фракцид шинээр байгуулах Соёлын яам оногдох бөгөөд сайд нь БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр болох магадлалтай. Мөн “гаднаас” Ж.Энхбаяр Батлан хамгаалахын сайдаар томилогдох нь тодорхой болжээ. Ямар ч тохиолдолд сайд болох хэд хэдэн хүний нэр дуулдаж буй. Тэд гишүүдийн “квот”-оос шалтгаалаад очих яам нь тодрох юм байна.

 

Ер нь тэгээд энэ удаагийн Засгийн газрыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн “онцгой” бүрэн эрхийн дагуу бүрдүүлнэ. Ерөнхийлөгч “зөвлөж” оролцоно. Ерөнхийлөгчийн хувьд бүтээн байгуулалт, уул уурхай, хууль зүй талдаа анхаарал тавьж, зарим хүнийг санал болгож буй мэдээлэл бий.

 

Иймээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр өнөө маргаашгүй шийдэлд хүрч, Ерөнхий сайд энэ долоо хоногт захирамж гаргаж сайд нараа томилоод УИХ-д танилцуулна гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
Зориг:
Нямдоржийг монголчууд нийлж унагаж байхад сайд болгоно гэдэг бол шудрага биш байна.
2020-07-07
Пүүүпааа
2020-07-07
Зочин:
Ман Ан хоёрт ард түмэн сонгууль өгөөгүй луйварын сонгууль болсон. Одоо худалч хулгайч нар сайд нарыг нам гэдэг мафи нараас сонгоно гэхээр энэ улс орны төлөө ажилладаг хүмүүс яавч байхгүй дандаа хулгайчид
2020-07-07
Soyoliin yam:
Gavyat Erdenebat soyoliin saidaar ireesei
2020-07-06
Зочин:
Соёлын сайдаар Г.Эрдэнэбатыг салбар дэмжиж байна
2020-07-06
Чулуунбат:
Залуучуудаас тавих...Учралыг ХНХСайд,Доржхандыг сангийн сайд,БХС...Ж.Энхбаяр....Оюунхорол хэрэггүй...Мэргэжилийн хүн л чухал
2020-07-06
Zochin:
Baterdenees uur hen Zam teewert ajil hiih YM bee Ajilaa meddeg huneer n yamaa udirduulaachee
2020-07-06
Иргэн:
Зам тээвэртээ мэрэгжэлийн хүнээ л тавиарай даа.. Содбаатар бол юу ч хийхгүй дээ
2020-07-06
Заа болио шал худлаа юм тавьж хүмүүсийн нервээр тоглох тоглоомоо үргэлжлүүлсээр л,хооронд нь хагаралдуулсаар л байх юм уу.Нямдорж хэзээ ч хууль зүйн сайдыг дахиж хийхгүй.Сарангэрэл ч тэр.Тэгээд ч Женкод огт падгүй асуудлыг тэр л бүгдийг нь мэдэх агуулагатай хор хутгаж
2020-07-06
Zochin:
Zorigt Ganbayar 2 herggui shui. Nyamdorjiig shudraga yos togtooh muriin hutulburiig heregjuulehed ashiglahiin tuld Huuliinsaidaar avah ni zuitei.Erdenetees bichiv.
2020-07-06
Setgel:
Ter Zorigt Ganbayar 2 herggui shuu. Sodbaatar Nyamdorj 2 bol jinhene zangaragtai duugarch MAN iin ZG iin muriin hutulburiig heregjuulehed jintei huvi nemer oruulna daa.
2020-07-06
онолт:
Шадар сайдад Сарангэрэл маш зөв шийдвэр байна Эмэгтэй шадар тэр тусмаа энэ хэцүү үед нүдээ олсон шийдвэр байна. дэмжиж байна.
2020-07-06
Пүүүпааа
яагаад ийм торд дайсагнасан хорт могойнуудыг зутгуулээд бдаг бнаа?!
2020-07-06
Зочин:
Энэ Л,энх-Амгалан гэж МCS-ийн гарын хүнийг яахаараа сайд болгодог юм бол, баахан мөнгө бондуудаас идэж уусан, өрөөсөө мултрах гэж хичээж яваа биз. Ийм хүмүүс эх орноо гэж ажиллах уу, зөвхөн хувийн юмаа хийх л байх даа
2020-07-06
Эмэгтэй элбэгдорж болсон хоролмааг болиоч ээ , гадаад харилцааны сайдаар манангийх хятад хүнээс өөр хүн монгол хүн тавьж болохгүй юу хаанахын захиалга вэ Хүрэлсүх даанчдээ. Соёлын яамнд хэл устай боловсролтой хүн тавиачээ 3 чадваргүй барлаг
2020-07-06
БОАЖЯ Д.Оюунхорол шударга жинхэнэ төрийн түшээ сая залуцс боломж олгож УИХ д дэвшээгүй одоо сайд хийх нь зөв өө
2020-07-06
Үнэн үг хэлдэг хүн:
Ц.Нямдоржийг улираавал Хүрэлсүх маш том очков алдана. Б.Энхбаяр гээд том лидер хууль зүйн салбарт өөрийгөө тодоор харуулаад байхад
2020-07-06
Бачраа:
Олигтой нэр алга өөр хүмүүс сонгосон дээрээ
2020-07-06
Монгол улсын ерөнхий сайд танд энэ өдрийн мэнд хүргэж байна та энэ хугацаанд их зүйл бүтээсэн. Гэвч ю. Цэдэнбал дарга шиг шинээр болгох сайд нараа олон талаас шинж сайд болоод ажил хийж өгөх гүй монгол орны хөгжил хүнд болно гишүүн мөнхбат нэг.сонин үг хэлж байсан ах нар.сайд болох гэж 3 4 рандаа хийгээд л явдаг шүү залуучууддаа боддог гүй шүү дээ ю. Ц дарга залуучуудыг төрийн албан тушаалд айх гүй тавьж.бай чадах.гүй бол түргэн ажлыг соль гэж 1962 оны үед хэлж байсан үгийг санаж байна аль ч албан газрын сайд нарыг сайн шинжиж тавих нь таны ажил хөнгөн болох бол уудаа төр улсын удирдагч нарын ажил хүнд гэдгийг би мэднэ танд сайн сайхан.бүхнийг хүсье
2020-07-06
Bugdeeree Hurelsuhed chiregdej gach ircheed saiduudaa zaluu erchhuchtei humuuseer baiguulaachee
2020-07-06
Иргэн:
ЖДҮ-чин Содбаатараар л ЗТХЯ-ыг бүү самруулаасай!? Бас замын компанитай ашиг сонирхолын зөрчилтэйшдээ?! Энэ нөхөр!?
2020-07-06
Sodbaatriig ashiglah heregtei ZG-t!
2020-07-06
Za yag uneniig helhed Oyunkhorol ni Tserenbatasaa hamaagui deer de. Aylal juulchlalyn salbart business erheldeg hunii huvid helmeer baina.
2020-07-06
enh:
HUUKiin bureldehuund naidlaga tavij boloh bhoo Zam teever ymu Uul uurhaid SODBAATAR zugeer shu . umnuh said bsn n yaj samarlaa daa.
2020-07-06
123zochin:
Sodbaatariig zam teevriin said bolgoh bolgovol demjij bn
2020-07-06
өөр хүмүүс олдохгүй л байгаа юм байх даа. Юу ч өөрчлөгдөхгүйнээ
2020-07-06
B. Tsengeliig etchim huchnii Said bolgoh heregtei
2020-07-06
Б.Цэнгэлд ЗТХЯ ЭСВЭЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ 2-ЫН АЛЬ НЭГ ДЭЭР НАЙДВАРТАЙ ОЧНО
2020-07-06
zochin:
Nyamdorjiig odoo boliulaa ard tumen boliulchihaad bhad
2020-07-06
zochin1:
Y.SODBAATAR BOL ULS TURIIN TURSHLAGATAI, HARIUTSSAN TOIROG, ALBANDAA HIISEN BVTEESEN AJLUUDTAI HVN YM. UDIRDAH ALBAND ZAN HARAHTER, MEDLEG TURSHLAGA NI HANGALTTAI HVRCH CHADNA. SAIDAD BOL ASUUDALGVI GARCH IRNE SHVV.
2020-07-06
zochin1:
http://www.shuud.mn/a/520699?fbclid=IwAR2fxOwOGJDbNPH6boBNVIGurU6KwnmnkgKcsDuplEhQS9BW0X2SgLsQ4Tw
2020-07-06
zochin1:
Y.SODBAATAR BOL ULS TURIIN TURSHLAGATAI, HARIUTSSAN TOIROG, ALBANDAA HIISEN BVTEESEN AJLUUDTAI HVN YM. UDIRDAH ALBAND ZAN HARAHTER, MEDLEG TURSHLAGA NI HANGALTTAI HVRCH CHADNA. SAIDAD BOL ASUUDALGVI GARCH IRNE SHVV.
2020-07-06
Udahgui enhbayariig,ehbodiig zailuulsan shig hurelduhiin eelj tun udahgui bno.
2020-07-06
Huuly zuin saidaar Nyamdorj n urgeljluulen ajillah zuv uu Ter Tserenbat Oyunhorol ene ter hereg bnu Eruul mendiin said meregjlin hun baih n zuv Sarangerel shadar said hiij davhar deel umsguud yuhev dee Harin gadaad hariltsaani said davhar deeltei bh n zuv ym shuu
2020-07-06
Сорхон:
ЗТХ дээр Цэнгэл Содбаатар гэдэг 2 сонголтон дээр тунж Цэнгэл гуайн хувьд илүү олон жилийн туршлагатай ч хийж бүтээсэн үйл хэрэг бага л болов уу богино хугацаанд сайдын суудалд сууж харамсалтайгаар суудлаасаа түтгэлзсэн ч хийсэн ажилтай хариуцлага эрх зүйн өндөр чадамжтай нэгэн иймд сонголтоо л зөв хийхийг хүсэж байна
2020-07-06
Зочин:
Ерөнхий сайд тэнэг байтлаасаа өдий өндөрлөг хүртэл явна гэж үү.Өөрт нь нэг бодол байгаа байлгүй дээ. Ард түмнийг итгэлийг алдахгүй байж орон нутаг, ерөнхийлөгчийн сонгуулийг авахаа мэдэж байгаа байх. Хар толгойгоороо хамаг бүхнийг хариуцаж байгаа хүн чинь хариуцлагатай байж хашир сонголт хийнэ байх.Тэр сонголт нь таалагдах нэг байхад, нөгөөд нь таалагдахгүй ш тэ. Ер нь хүн бүрт таалагдах албагүй. Гол нь ажлын үр дүн. Ахмад хашир туршлагатай гишүүдээсээ ЗГ-ын бүрэлдэхүүнд оруулж байгаа нь маш зөв. Мэдлэг боловсрол, Туршлага хэзээ ч хөгширч хоцрогдохгүй тул ахмад туршлагатай гишүүдээ ашиглах хэрэгтэй гэж бодож байна. ХХААХҮЯ-ны сайдаар угаасаа Д.Тэрбишдагва гишүүн томилогдох байх.Салбарынхан нь их хүлээлттэй байгаа гэсэн. Үе үеийн сайд нар дундаас хамгийн мундаг нь байсан, их ч юм хийсэн гээд ам сайтай юм байна лээ.
2020-07-06
Эрхэм:
Хийсэн ажил бүтээн байгуулалт шинэ санаа гарган хэрэгжүүлж эх орон, ард түмнийхээ төлөө ихээхэн хувь нэмэр оруулж улсад нилээдгүй удаан жил зүтгэсэн хүн бол яалтчгүй Я.Содбаатар юм. Таныг дэмжиж хүндэлж явдаг шүү. Цаашдаа илүү ихийг хийж бүтээгээрэй. Амжилт
2020-07-06
mongol baavar:
Үндсэн хуулиараа олгогдсон эрхийн дагуу Хүрэлсүх кабинетаа өөрөө мэдэж байгуулах, хариуцлагаа ч өөрөө үүрэх ёстой. Хууль зүй дотоод хэргийн сайдаар нэр дурдсан 2 хүнээс өөр хүн үгүй юм бол Ц.Нямдорж нь дээр. Зам тээвэртэй холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд Содбаатар нь нөгөө хэдээсээ арай дөнгүүр нь. Содбаатараас сайдын ажлыг нь авсан нөхөр яаж самарлаа даа.
2020-07-06
mongol baavar:
Үндсэн хуулиараа олгогдсон эрхийн дагуу Хүрэлсүх кабинетаа өөрөө мэдэж байгуулах, хариуцлагаа ч өөрөө үүрэх ёстой. Хууль зүй дотоод хэргийн сайдаар нэр дурдсан 2 хүнээс өөр хүн үгүй юм бол Ц.Нямдорж нь дээр. Зам тээвэртэй холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд Содбаатар нь нөгөө хэдээсээ арай дөнгүүр нь. Содбаатараас сайдын ажлыг нь авсан нөхөр яаж самарлаа даа.
2020-07-06
Боролдой:
Содоо гишүүн Зам тээврийн хөгжлийн сайд болох нь маш зөв алхам өмнөх эхлүүлсэн ажлаа дуусгах өөр олон арван бүтээн байгуулалт хийх мундаг хүн шүү Боловсрол, туршлагаар хэнийг ч дагуулхааргүй улс төрд 20 гаруй жил ажиллаж байгаа хүнийг Сайдын суудалд суулгаарай.
2020-07-06
Ган үзэгтэн:
ЗТХЯ-ны сайдад Содбаатарыг дэвшүүлсэнийг дэмжиж байна. Түүний мэргэжил болон хийсэн бүтээсэн ажлууд нь энэ суудалд суух эрхтэйг илтгэнэ.
2020-07-06
Setgel:
Ter Zorigt Ganbayar 2 herggui shuu. Sodbaatar Nyamdorj 2 bol jinhene zangaragtai duugarch MAN iin ZG iin muriin hutulburiig heregjuulehed jintei huvi nemer oruulna daa.
zuv hun:
Sodbaatar Uul uurhain saidad yg tohiroh hungj bodoj bn. Ene salbariiin medleg arvin hun
2020-07-06
Зочин:
Хүний бодол уншдаг юм аятай, өөрсдийхөө бодлыг элдэв янзаар тулгаж бас нэг баахан муулуулах арга сэдээд байх завтай л хүмүүс юм даа. Арга ч үгүй биздээ, ажил гэхээр арзайж суучаад, хэрүүл гүтгэх хоёрт ухасхийхээс өөр юм мэддэггүй болсон хүмүүс юм чинь.
2020-07-06
6.5 china towntai bolj de. mongond sunse zarj bna da
2020-07-06
Зочин:
Тоо дотор О хорол гэдэг үсэг цохиж явна.
2020-07-06