Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын мэндэлсний 85 насны ой тохиож байна
7-6

 

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 1935 оны 7-р сарын 6-ны өдөр Амдо мужийн Такцэр хэмээх жижиг тосгонд ядуу айлын гэрт төржээ. Түүнд Лхамо Дондүв хэмээх нэр өгсөн ба энэ нь "Тусыг бүтээгч охин тэнгэр" гэсэн утгатай ажээ.

 

"Лхамо Дондүвыг дөнгөж гурван нас хүрэх үед XIII Далай Ламын хойд дүрийг эрж олох хайгуулын багийг Төвдийн засгийн газраас томилсон ба тэд хэдэн онцгой шинж тэмдгийг дагаж Гүмбүм хийдэд хүрэлцэн ирэв. Энэ шинж тэмдгийн нэг нь 1933 онд 53 настай байхдаа жанч халсан XIII Далай Лам Түвдэнжамцын занданшуулсан лагшин байлаа. Тэрхүү занданшуулсан суугаа лагшины тэргүүн өмнө зүгээс зүүн хойш эргэн харсан нь нэгэн шинж тэмдэг болсон юм. Үүний дараа тун удалгүй засаг баригч ахлах лам нэгэн шинж тэмдгийг үзжээ. Төвөдийн зүүн талд орших ариун Лхамо Лхацо нуурын усанд түүний мэлмийн өмнө төвөд цагаан толгойн "А", "Га", "Ма" гэсэн гурван үсэг маш тодорхой урган гарч үзэгджээ. Дараа нь алтан, оюу мэт дээвэртэй гурван давхар өндөр дуганы дүрс хөвөн гарч түүнээс алслан гарах зам уулын зүг чиглэсэн байлаа. Эцэст нь тэрээр нэг этгээд хачин усны гоожууртай жижиг байшинг үзсэн байна. Тэрээр "А" үсэг зүүн хойд зүгийн Амдо мужийг зааж байна хэмээн итгэж хайгуулын гол багийг тийш илгээсэн байна.

 

Хайгуулын баг Гүмбүмд хүрмэгц зөв замаар явсан гэдэгтээ бүрэн итгэлтэй болов. Хэрвээ "А" үсэг Амдог зааж байгаа бол "Га" үсэг Гүмбүм хийдийг заасан нь үнэн болов. Учир нь Гүмбүм хийд гурван давхар алтан, мөн оюу мэт ногоон өнгөтэй дээвэртэй юм. Ингээд мөнөөх уул хийгээд этгээд хачин гоожууртай байшинг олох л үлдээд байв. Ойр орчмын тосгонуудад тийм байшинг хайж эхлэв. Хайгуулын баг эрж хайсаар Дээрхийн Гэгээнтний эцэг эхийн арц модны мөчрөөр усны гоожуур хийсэн дээвэртэй байшинг олмогцоо шинэ Далай Лам тун холгүй байгаа юм байна гэдгийг ойлгоцгоов. Гэвч тэд хүрэлцэн ирсэн зорилгоо нээлгүй зөвхөн нэг шөнө хонуулахыг гуйсан байна. Ахлах лам Кевцан ринбочэ зарлага хүн мэт хуурмаг дүр гарган гэрт оройжин хүүхэдтэй тоглон түүний хойноос ажигласаар цагийг өнгөрөөжээ.

 

Хүүхэд түүнийг таниад "Сэрагийн лам, Сэрагийн лам" гэж хашгирсан аж. Сэра бол Кевцан ринбочийн хийд юм. Маргааш өдөр нь тэд явцгааж хэдэн өдрийн дараа албан ёсны төлөөлөгчийн зэрэгтэй буцан ирсэн байна. Энэ удаад тэд XIII Далай Ламын хэрэглэж байсан эд юмс болон өөр бас бус эд зүйлсийг авчирав. Тухай бүрт балчир хүү XIII Далай ламын эд зүйлийг зөв тодорхойлон "энэ минийх, энэ миний юм" гэж хэлж байлаа. Энэхүү сорилт нь хайгуулын багийн өмнө Далай Ламын шинэ дүр байна гэдэгт итгэхэд хүргэсэн байна.

 

Удалгүй Такцэр тосгоны балчир хүүг шинэ Далай Ламаар тодруулав. Эхлээд Лхамо Дондүв хүүг Гүмбүм хийдэд авчирсан байна. "Энэ үеэс л миний амьдралын жоохон аз жаргалгүй үе эхэлсэн юм." гэж Далай Лам ээж ааваасаа салсан ба танихгүй газар ирснийгээ санаж дурсан бичсэн байдаг. Гэвч хийдийн амьдралд хурдан дасах хоёр нөхцөл байсны нэгдүгээрх нь түүний ах Лувсан Самдан тэр хийдэд шавилан сууж байв. Сэтгэл тайтгаруулах удаах зүйл бол түүний өндөр настай багш байсан бөгөөд өөрийн балчир шавийг жанчиндаа ороон өвөр дээрээ байнга авдаг байжээ.

 

Хэсэг хугацаа өнгөрсний дараа Лхамо Дондүв ээж аавтайгаа дахин уулзаж тэдний хамт Лхас орох ёстой байлаа. Гэвч энэхүү үйл явдал бүтэн хагас жилийн дараа болсон юм. Учир нь орон нутгийн ислам шашинт хятад дарга Ма Буфэн хувилгаан хүүд Лхас орох зөвшөөрөл өгөлгүй өндөр татвар нэхэж байв. Дөнгөж л 1939 оны зун Лхамо Дондүв түүний аав ээж, ах Лувсан Самдан, хайгуулын багийн хэсэг гишүүд болон бусад мөргөлчин хүмүүсийн хамт Лхас хот руу аялалд хөдөлжээ.

 

"Лхас орох аян зам гурван сарын хугацаанд үргэлжлэв. Нүдэнд харагдах эргэн тойрны юм бүхэн маш их гайхал төрүүлж байснаас өөр зүйлийг би санадаггүй. Хөндий талд бэлчих зэрлэг сарлагууд, жижиг жижиг сүргээр явах зэрлэг илжиг (кьянг), энд тэнд цөөн тоогоор үзэгдэх сайга бөхөн маш хурдан хөнгөн давхин өнгөрнө. Мөн надад хааяа нэг тааралдсан гуаглан хашгирах галуу шувууны сүрэг их таалагдаж байсан." гэж Дээрхийн Гэгээнтэн дурсан бичжээ.  Лхамо Дондүвыг дээд албан тушаалтан нараас бүрдсэн засгийн газрын төлөөлөгчид хүлээн авч хотын хаалганаас хоёр бээрийн зайтай орших Догутан гэдэг газар урин залж авчрав

 

Маргааш өдөр нь Лхамо Дондүвт Төвөдийн ард түмний шашин оюун санааны удирдагчид өргөмжилсөн баяр ёслол болов. Дараа нь түүнийг ах Лувсан Самдангийн хамт Лхасаас баруун зүгт орших Дээрхийн Гэгээнтний зуны ордон Норбүлингад залжээ. /Дээрхийн Гэгээнтэн Далай Багшийн товч намтар" номоос/

 

 

 

ДАЛАЙ БАГШИЙН МЯНГАНЫ СУРГААЛ:

1. Их хайр , их ололт нь их эрсдэлийг дагуулж явдгийг сана .
2. Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд .
3. Өөрийгөө хүндлэх , бусдыг хүндлэх , өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн 3- н зарчимыг мөрд
4. Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана .
5. Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ .
6. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхамыг хийж бай .
7. Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай .
8. Бусадтай нээлттэй бай , гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд
9. Чимээгүй байна гэдэг нь заримдаа хамгийн сайн хариулт гэдгийг сана .
10. Нэр төртэй сайхан амьдар . Тэгвэл нас ахиж эргэж бодох цагт 2 удаа амьдарсан мэт сэтгэл ханана.
11. Гэр бүлийн доторхи халуун дулаан уур амьсгал тань , таны амьдралын тулгуур , суурь мөн .
12. Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц . Энэ нь мөнхийн алдарыг олох зам юм .
13. Газар дэлхийтэй эелдэг харьц .
14. Жилд 1 удаа урьд очиж байгаагүй газраа оч .
15. Хамгийн сайн харилцаа гэдэг бол зөвхөн бие биенээ хайрласан хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдолд л байдаг ганц зүйл гэдгийг сана .
16. Юуг орхиж , юуг хаяж байж олж авснаар нь өөрийнхөө амжилтыг дүгнэ .

 

 

Shuud.mn
Сонин хачин
Altaa:
Eh bolson zyrgaan zuil hamag amitan amar amgalan baigaasaiEne horvoogiin buh humuus eruul saryyl baigaasai Ene horvoogiin buh humuus evtei nairtai baigaasai Ene horvoogiin buh humuus az jargalaar duuren baigaasai Dalai bagshiin minii Olmii bat Melmii tyngalag baigee
2020-07-06
Монголхүү:
Дээрхийн Гэгээнтэн урт удаан насалж,түвэдчүүд энх амгаланг олох болтугай!
2020-07-06
Loomaa.:
Далай багшийн минь өлмий бат, мэлмий тунгалаг байх болтугай.
2020-07-06
Усан нүдэт:
Уг нь одоо үед Монголчууд Далай Ламыг биш Буддын шашинг шүтэх ёстой юм байгаа. Далай Лам бол буддын шашны Төвдын Махаяана гээд урсгалын л тэргүүлэгч ухаантай
2020-07-06
төвдийн тусгаар тогтнолоо амьддаа үзчихийг ерөөе.
2020-07-06
uxaantan mini mongol tvmniig mini xarj yawdag gegeenten mini urt naslaarai
2020-07-06
dalai lamdaa sugdun murie urt naslaj udaan jargaarai
2020-07-06
Irgen:
Deerhiin gegeenten eruul enh urt udaan naskah boltigai
2020-07-06