Их мастерууд ихэрлэн мэндлэв
2020-07-06


Олон улсын мастер Г.Мөнхгал 2016 онд их мастер цолны 2 баллын болзол биелүүлээд байсан бөгөөд 2019 оны сүүлчээр Серби улсад зохион байгуулагдсан "Third Saturday 120" олон улсын тэмцээнд түрүүлж хамгийн чухал баллын болзлоо биелүүлж, улмаар гадаад чансаагаа 28,4-өөр нэмэгдүүлж 2500 давсан амжилтаар, Дэлхийн шатрын холбооны мастер У.Насанжаргал нь 2020 оны хоёрдугаар сард Серби улсад зохион байгуулагдсан их мастерийн балл олгох "Third Saturday 128" тойргийн тэмцээнд түрүүлж хамгийн сүүлчийн баллын болзлоо биелүүлж, 2019 оны 3-р сарын гадаад чансаа бодолтын жагсаалтаар гадаад чансаагаа 13,1-ээр нэмэгдүүлж гадаад чансаа 2500 давсан амжилтаар тус тус шатрын спортын ноён оргил болох олонм улсын их мастер цол хүртлээ.

 

Мөн Ү.Агьбилэг 2019 онд Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэн баллын болзлоо биелүүлж, 2019 оны хоёрдугаар сарын гадаад чансаагаар 2400 давуулсан амжилтаар олон улсын мастер цол хүртэв.

Их мастерууд ихэрлэн мэндлэх нь


М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин