Д.Нямхүү: Гурван хүн эдгэрч, жирэмсэн эмэгтэй амаржиж охинтой боллоо
2020-07-06

 

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл хийлээ. Олон улсад коронавирусийн цар  тахал улам нэмэгдсээр байгаа тул анхаарлаа сарниулж болохгүй. 

 

Хөдөө гадаа явахдаа тарваганы мах идэхгүй, цэвэр агаарт ааруул, цагаан идээгээ сайн идэж, дархлаагаа дэмжих хэрэгтэй гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ. 

 

ХӨСҮТ-ийн гүйцэтгэх захирал Д.Нямхүү:

 

-Гурван хүн эдгэрч, дараагийн шатанд шилжлээ. 22, 36, 51 настай хүмүүс аж. Нийтдээ 188 хүнийг эдгэрүүлж, 32 хүн эмчилгээнд байна. Ажиглах байранд тусгаарлагдсан байсан жирэмсэн эмэгтэйг ХӨСҮТ-д авчирч, амаржуулж, охинтой болсон. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Одоо л барууныхан агаараар вирус халдана гэж итгэж байна гэнээ. Ккк энийг ургамлын алергитай хүмүүс сайн мэднэ. Өрөөнд ургамал байхгүй байхад л найтаалгаад
2020-07-06
Өвчилсөн 6 аас 3 нь үхжээ
2020-07-06
Эндээс 3 нь үхсэн.
2020-07-06
Уханий эхдэм шинжилгээний лаб д 7 жилийн өмнө сарьсан багваахайны вирусйн өвчин бүртгэгдсэн нь илэрчээ. Сарьсан багваахайн баас цэвэрлэж байсан 6 хүн халуурч ханиалгаж өвчилсөн мэдээг уханд өгч байсан юм байна. Хятдууд зориуд тараасан нт үнэн боллоо
2020-07-06
Эндээс 3 нь үхсэн.
Dashdavaa:
Баяр хүргэж амжилт хүсье 7-Р сард одоо байгаа бүх өвчтнийг эдгэрүүлнэ гэдэгт найдаж байгаа шүү Хэдэн эмч ажилтнуудынхаа нурууг эмраахсэн даа
2020-07-06