ШУУД: АН-ын даргын дотоод сунгаа эхэллээ

УИХ дахь АН-ын бүлгээс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. АН-ын дарга С.Эрдэнэ:
-АН өөрийн үндсэн дүрэмтэй. Үндсэн дүрмийн бус үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн дүрэмд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болоод байна. АН-ын их хурлыг зарлан хуралдуулах ёстой. Намын даргын бүрэн эрхэд байдаг. АН-ын даргын тушаалаар АН-ын X их хурлыг наймдугаар сарын 23-нд хуралдуулж, намын даргыг сонгоно. Их хурлын бэлтгэл ажлыг хангаж ажиллана.
Долдугаар сарын 6-наас намын даргад нэр дэвшигчийг бүртгэнэ. АН-ын даргад нэр дэвшигчийг бүртгэхдээ ямар нэг дэнчин авахгүй, бүртгэлийн хураамж авна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ