ШУУД: Шударга бус шүүх хуралдаан болж байна

Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
Прокурорын байгууллагаас Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн удирдах албан тушаал хашиж байсан Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын долоон хүнийг Оюутолгойн гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үйлдэлд буруутган яллах дүгнэлт үйлдсэн байдаг. С.Баяр нарын өмгөөлөгч "Шударга бус шүүх хуралдаан болж байна гэж үзэж байна. Цагдан хоригдсон гурван нэр дэвшигч АН, хоригдоогүй нь МАН. Шүүгч нэр дэвшигчийг санаатай хорьсон. Тиймээс шүүгчийг сольж өгөөч гэдэг хүсэлтээ гаргасан" гэж байлаа.
Харин өнөөдөр шүүхээс 6 жилийн ял авсан Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Батсүх "Хүн өмгөөлөгчөө сонгоод, хэргийн материалтай өмгөөлөгч нь танилцах эрхийг өгсөнгүй. Миний хувьд хэргийн материалыг бүрэн судалж, хуульзүйн бэлтгэлтэй байх үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Би үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон учир анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ