У.Хүрэлсүхийн Засгийн газрын БҮТЭЦ
2020-07-06

 

15:50 цаг: 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүтэц,  бүрэлдэхүүнийг хэлэлцэж байна.  У.Хүрэлсүхийн Засгийн газар одоогийн бүтцээ ерөнхийд нь  хэвээр хадгалж, Болосрол, соёл, шинжлэх ухааны яамд өөрчлөлт оруулжээ.  Соёлын яамыг шинээр байгуулж, спортын агентлаг байгуулахаар болсон байна.  Шинэ Засгийн газар дараах бүтэцтэй байгуулагдах юм. Үүнд: 

 

  • Гадаад харилцааны яам
  • Сангийн яам
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Батлан хамгаалах яам
  • Хууль зүй, дотоод хэргийн яам
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
  • Барилга, хот байгуулалтын яам
  • Боловсрол, шинжлэх ухааны яам
  • Зам, тээврийн хөгжлийн яам
  • Соёлын яам
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • Эрчим хүчний яам
  • Эрүүл мэндийн яам

 

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэнэ

14:50 цаг: 

Төрийн байгуулалтын байнгын хороо 15:00 цагт хуралдахаар товлолоо. 

 

Хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.  Үргэлжлүүлээд 16:00 цагт УИХ-ын Анхдугаар чуулган хуралдаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлах юм. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Olon yamny hereg bn uu baigal orchniig hamgaalah gazar soel sportyn gazar barilgyn eronhii gaza r batlan hamgaalah gazar geed zorigtoi oorchilz azillah heregtei
2020-07-06