Ерөнхийлөгч УУХҮЯ, Эрчим хүчний яамыг нэгтгэх санал хүргүүлэв
2020-07-06

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх зөвшилцөх саналаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичгээр хүргүүлэв.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайдаас 2020 оны 7 дугаар 02-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай зөвшилцөх санал, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй Монгол Улсын Ерөнхийлөгч танилцаж, дөрвөн зүйл бүхий зөвшилцөх санал хүргүүллээ.

ТУХАЙЛБАЛ, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
  • Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулах,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн “Эрдэс баялаг, эрчим хүчний яам” гэсэн ерөнхий чиг үүргийн яамыг байгуулах,
  • Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яамыг нэгтгэн “Дэд бүтцийн яам” гэсэн чиглэлийн яамыг байгуулах,
  • Хууль зүй, дотоод хэргийн яамыг ерөнхий чиг үүргийн Хууль зүйн яам, чиглэлийн Дотоод хэргийн яам болгон салгаж зохион байгуулах зэрэг зөвшилцөх санал хүргүүлж, судлан үзэхийг хүслээ.

Эх сурвалж: President.mn

Shuud.mn
Сонин хачин
ard ayush:
ug ni zow l ym neeree. gehdee odoo baigaa yamduuddaa zow hvniig ni olj tomiloh l heregtei baigaa ym daa. Mergejil neg, turshlagatai sanaachlagatai. Minii huwid bol uul uurhai hvnd vildweriin ymanii saidad Y.Sodbaatriig tawiasai gej hvsej baina. bogino hugatsaand said baihdaa vr dvntei chuhal ajluudiig sanaachilsan shvv dee. Niseh buudal, hurdnii shine zam, agaariin teewriin liberalchlal geh met...
2020-07-07
Эрхэс:
Уул уурхай ашигт малтмал байгалийн баялаг үндэсний бүрэн эрхт газар шороо энэ бүгдэд Монголчууд өөрсдөө эзэн суух цаг нь болсон хий ярихаараа биш хийсэн хөдөлмөрөөрөө ард иргэд улс орноо хайрладаг тийм л сайдыг монголчууд хүсдэг Я. Содбаатар тэрээр улс төрд 15 гаруй жилийн туршлагатай 2005-2020 ҮХЯ сайдын зөвлөхөөс-УИХн сонгуулийн ерөнхий зохион байгуулагч хүртэл энэ хугацаандаа ҮХЯаманд дэд сайд, ЗТХсайд хийж байсан. Алтан дээр суусан гуйлгачин гэгдэх алдар цол ноосоо одоо л ангижрахгүй бол ирээдүй үгүй л болов уу
2020-07-07
Иргэн555:
Сайд нарыг томилохдоо ард иргэдийн сайшаал, хүндэтгэлийг хүлээсэн ажлын туршлагатай мэргэжилдээ гарамгай хүмүүсээр томилох хэрэгтэй. Яамдууддаа мэргэшсэн мэргэжлийн хийж бүтээсэн зүйлтэй хүнийг нь томилоорой. Ард иргэд бид итгэж найдаж хүлээж байна
2020-07-07
Иргэн:
Маш зөв санал өгчээ.
2020-07-07
Шинээр байгуулах яамдыг Налайх,Багануур,Төв аймагт байршуулж ажиллуульяа!
2020-07-07
Бадамгэрэл:
Соёл, спорт, аялал жуулчлалын яам гэж байвал илүү ономоор юм! Байгаль орчны яам дангаараа байсан нь илүү оновчтой мөн Ой-Ус-Цөлжилтийн агентлаг байгуулбал ядаж л бэлчээр эзэнтэй болох юм!!! Дахин хэлье Байгаль орчны яам миь хэрэгт хэрэггүй нөхдүүдээ цөөлөөрөө!!!
2020-07-06