Ерөнхийлөгчийн санал Засгийн бүтэц дээр тусгагдаагүй ч сайдын томилгоон дээр тохироо бүрдэнэ
2020-07-07

 

УИХ-ын Анхдугаар хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг  яаралтай горимоор хэлэлцэн баталлаа. Шинэ Засгийн газар 14 яам, 17 сайдтай үйл ажиллагаагаа явуулна. Үүнд:

 

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Батлан хамгаалах яам
  • Гадаад харилцааны яам
  • Сангийн яам
  • Хууль зүй, дотоод хэргийн яам
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэсэн Ерөнхий чиг үүргийн;
  • Барилга, хот байгуулалтын яам
  • Боловсрол, шинжлэх ухааны яам
  • Зам, тээврийн хөгжлийн яам
  • Соёлын яам
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • Эрчим хүчний яам
  • Эрүүл мэндийн яам 

 

Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгаснаар Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний төслөө Ерөнхийлөгчтэй зөвшилцөх заалттай. Хэрвээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадахгүй бол долоо хоногийн дотор УИХ-д өргөн барих юм. Энэ удаад Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг дэмжсэн хэдий ч дөрвөн зүйл бүхий саналаа хүргүүлсэн байсан. Үүнд:

 

  • Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулах,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн “Эрдэс баялаг, эрчим хүчний яам” гэсэн ерөнхий чиг үүргийн яамыг байгуулах,
  • Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яамыг нэгтгэн “Дэд бүтцийн яам” гэсэн чиглэлийн яамыг байгуулах,
  • Хууль зүй, дотоод хэргийн яамыг ерөнхий чиг үүргийн Хууль зүйн яам, чиглэлийн Дотоод хэргийн яам болгон салгаж зохион байгуулах зэрэг дөрвөн зүйл бүхий саналыг албан тоотоор хүргүүлээд байсан.  

Харин  Ерөнхий сайд Ерөнхийлөгчийн саналыг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүндээ тусгалгүйгээр өөрийн хувилбараар УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэн батлууллаа. 

 

Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн давхар дээлтэй байж болно. Нэгэнтээ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн санал тусгагдаагүй ч сайд нарын томилгоон дээр тохироо бүрдэнэ гэж ажиглагчид үзэж байна. Хэдийгээр Үндсэн хуулийн өөрчлөлтөөр  Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлж,  Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулан, УИХ-д тангараг өргүүлэх  заалттай ч өнөөдрийн түвшинд төрийн тэргүүнд танилцуулах бус тохиролцох улс төрийн нөхцөл үүсээд байгаа. 

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ТӨРИЙН АЛБЫГ АДУУ, МАЛНЫ АРИЛЖАА ШИГ БОЛЧИХСОНЫГ ЗАСАЖ ӨГӨӨЧ ЕРӨНХИЙ САЙД МИНЬ. ХҮСЭЖ БАЙНА, ГУЙЖ БАЙНА МУУ НЭРТЭЙ ЛУУ ДАНСТАЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАР ЧИНЬ АЖЛАА МЭДЭХГҮЙ ХЭДЭН ДАРГА НАРТ А ҮСЭГНЭЭС НЬ ЗААХ НЬ ХОЛГҮЙ Л ЮМ БОЛОХ ЮМ. МЭДЭХГҮЙ БАЙЖ БАС ИХ ЗАНТАЙ, ХҮНИЙ ҮГ ОЙЛГОХГҮЙ БАЙЖ БУРУУ ЮМАНДАА СҮРХИЙ УХААН ГАРГАДАГ. МОНГОЛ ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨ Л ГЭХЭЭС ДЭЭ.........
2020-07-07