503 сая ам.долларын үнэтэй гэрээ байгуулав
2020-07-07

Америк хөлбөмбөгийн (NFL) од Патрик Махомс “Канзас Сити Чифс” багтай гэрээгээ 10 жилээр сунгаж, 503 сая ам.доллараар үнэлэгдэх болж байна. Ийнхүү 24 настай довтлогчийг тус багт 2031 он хүртэл тоглуулах боломжтой болсон төдийгүй Хойд Америкийн мэргэжлийн спортуудад хамгийн үнэтэй гэрээ болж түүхэнд үлдэх нь.

 

Өнгөрөгч хоёрдугаар сард “Чифс” клуб 50 жилийн түүхэндээ анх удаа лигийн аварга болоход Патрик үлэмж хувь нэмрээ оруулж Super Bowl-ын MVP шагнал хүртсэн билээ. Тэрбээр лигт тоглосон анхны жилдээ л 2018 оны шилдэг тоглогчийн шагналтнаар тодорч байв. Махомс 2017 оны NFL-ийн драфтын 10 дахь сонголтоор лигт элссэнээс хойш нэг тоглолтод дунджаар 302,4 ярд дамжуулж байгаа нь лигийн бүх цаг үеийн рекорд болж буй. Өнгөрөгч улиралд тэрбээр 484 дамжуулалтынхаа 319-ийг оновчтой гүйцэтгэж, 26 удаа тачдаун (онооны довтолгоо) хийсэн байна. Мөн 2018 онд бүр 50 тачдаун хийж лигт тэргүүлсэн билээ.

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
irgen:
yadgiin...
2020-07-08
Irgen:
Yagaad?
2020-07-08