Д.Нямхүү: Зургаан хүн эдгэрч, таван хүнд коронавирус илэрлээ

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.07/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ.  11 сая 692 мянган  хүн халдвар авч,  539  мянган хүн нас баржээ.  Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл  138  мянга гаруйгаар, нас баралт 3 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.

 

Орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 6054 гаруй зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй. 119 дугаарын утсанд 130 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 2  дуудлага ирсэн. Иргэд амны хаалтаа зүүхийг анхааруулж  байна. 

 

АНУ-д  44000 гаруй шинэ тохиолдол, 235  нас баралт нэмж  бүртгэгджээ. Харин Бразил улсад 20000 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдэж, тус улсын нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр  1 сая 623  мянга  гаруйд хүрээд байна.  Харин нийт нас баралт 65400 гаруй болжээ.  БНЭУ-д 24000 гаруй шинэ тохиолдол, 425 нас баралт  нэмж бүртгэгдлээ.

 

БНСУ-д 44 шинэ тохиолдол, нэг нас баралт  нэмж бүртгэгджээ. БНХАУ-д гаднаас зөөвөрлөгдөн найман тохиолдол бүртгэгдсэн байна. Япон улсад 179 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн аж.

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-иийн лаборатори,  Дархан-Уул аймгийн лабораторид  нийт  757 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 752  хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин таван хүнд коронавирус илэрлээ.  Эдгээр иргэд нь Алтанбулаг боомтоор орж ирсэн  20,22, 24 настай эрэгтэй 34,20 настай эмэгтэй хүн байна. 

 

Сайн мэдээ зургаан хүн эдгэрч ХӨСҮТ-өөс  дараагийн сувилал руу шилжлээ. Тухайн иргэд нь зургадугаар сарын 18-нд  Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн  хоёр хүн, зургадугаар сарын 11-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн дөрвөн хүн байна. 

 

Г.Мичидмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зоригт:
Эрүүл мэндийн сайдаар хөгийн архичин баагийн тавих нь. Салбар байгууллагуудынхаа шинэ жилээр архидан согтуурч, төрийн албан хаагчдийн зодож танхайрдаг. Нандиа гэх хамтран ажиллагч бүсгүйтэй хормоойн холбоотой, түүнийгээ АУИС-д ажиллуулдаг, жижигхэн коммунист сайд болох гэж үү 2020.07.07
2020-07-07
Энэ нөхөр сэтгүүлч хүн үү?
2020-07-07