Спортын байгууллага Засгийн газрын тохируулагч агентлаг боллоо
7-8

 

“Биеийн тамир, спортын улсын хороо (БТСУХ) нь спортыг дэмждэг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шууд харъяалал удирдлага дор дахин шинээр байгуулагджээ.

 

Жар гаруй жилийн түүхэндээ Биеийн тамир спортын төв зөвлөл, Биеийн тамир спортын улсын хороо, Залуучууд спортын хороо, Спорт анагаах ухааны үндэсний төв, Биеийн тамир спортын үндэсний төв, Спорт бэлтгэлийн төв, Биеийн тамир спортын газар гээд л олон нэр хаяг, урт удаан замыг туулсан билээ. Ш.Магван, Г.Дамдин, Ц.Дашдовдон, Г.Дашзэвэг, Ч.Зоригтбаатар, П.Дагвасүрэн, Х.Баянмөнх, О.Эрдэнэ-Өлзий, Г.Пүрэв-Очир, Ч.Наранбаатар, Б.Наранбаатар, Б.Бат-Эрдэнэ, Д.Жаргалсайхан, Ц.Шаравжамц нар спортын төрийн байгууллага болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг тус тус тэргүүлж байлаа” хэмээн олимпийн зүтгэлтэн Ж.Отгонцагаан бичжээ.

 

Мөн Эрүүл мэндийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь спортыг хариуцдаг, энд тэнд “шидэгдэн” байсан шоовдор үе түүх болон үлдэх нь. Зарим он жилүүдэд Монголын үндэсний олимпийн хороонд ч эрх мэдэл, төсөв хөрөнгөө мэдүүлж явсан үе байдаг. Харин спортод элэгтэй У.Хүрэлсүхийн шийдвэрээр БТСУХ-г анх удаа Ерөнхий сайдын шууд удирдлага дор, Засгийн газрын Тохируулагч агентлагийн статустай байгуулах болсныг спортын салбарынхан алга ташин хүлээж авч байгаа сурагтай.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
Шаравжамц гэдэг дэмий гозгойг зайлуул.
2020-07-09
зочин:
Спортын мастер ахмадууддаа хэдэн төгрөг өгчөөч. Хуучин цагт 50 төгрөг байв шүү
2020-07-08
Спортынхонд мөнгөө дутаагүй... боловсрол, эрүүл мэндийн салбартаа анхаар... корона гээд энд тэндгүй хандив өргөж байхад муусайн харамч спортынхон хаана байна?