Халдвартай хоккейчний тоо нэмэгдлээ
2020-07-08

 

Хоккейн мэргэжлийн лиг NHL-ийн есөн тоглогчоос коронавирус илэрч халдвартай хоккейчний тоо нийтдээ 35 болжээ. Лигийн удирдлагаас вирусын шинжилгээг хоёр удаа явуулж, шинжилгээний гуравдахь шатыг долдугаар сарын 10-нд эхлүүлэхээр төлөвлөж байсан юм.

 

NHL-ийн улирал 2019 оны аравдугаар сарын 2-нд эхэлсэн боловч covid-19 цар тахлын улмаас гуравдугаар сарын 12-нд зогссон билээ. Ийнхүү удтал завсарласны эцэст Стэнлийн цомын плей-оффыг хоёр хотод төвлөрүүлэн явуулах шийдвэрийг тавдугаар сарын 24-нд гаргажээ. Аль хотод явуулахыг лигээс хараахан зарлаагүй байгаа бөгөөд Баруун, Зүүн бүстээ тус бүр эхний дөрвөн багт яваа багууд плей-оффын эхний давааг гоц мөргөн ялалт авна.

 

Харин 5-12 дугаарт бичигдсэн багууд халз өрсөлдөөд ялсан нь хоёрдугаар шат руу дэвшин тоглох ажээ.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин