Гал унтраах даралтын хоолой эвхэх төхөөрөмжтэй болжээ
7-8

 

 

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Баярсайханы санаачлагаар зөөврийн болон суурин гал унтраах даралтын хоолой эвхэх төхөөрөмжийг хийжээ.

 

 Уг төхөөрөмж нь сургалт, дадлага болон гал унтраах үйл ажиллагааны үед богино хугацаанд хоолойг эвхэж зөөвөрлөх зориулалттай.

 

Онцгой байдлын байгууллагын 2020 онд дэвшүүлсэн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, стандарт, инновацийг нэвтрүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд бүтээлч ажлуудыг өрнүүлэн ажиллаж байна гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин