ШУУД: Ард түмэн УИХ-д биш Засгийн газрын ажилд дүн тавьдаг шүү
7-8

 

10:30 цаг:

 

УИХ-ын Анхдугаар чуулганаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайд нарын томилгоогоо танилцууллаа. Танилцуулгын дараагаар УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авав. 

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: 

 

-УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаагүй хүмүүс сайд болохоороо тэнгэрээс унаж, газраас ургасан юм шиг болчихдог шүү. УИХ-ын үгийг сайн сонсоорой. Яаманд очоод төрийн албан хаагчдын халаа сэлгээ хийж, бужигнуулж болохгүй. 

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

 

-Засгийн газрын гишүүдийн 50 хувийг танихгүй юм байна. МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлээрэй. Гоншигнодог цаг өнгөрсөн шүү. Ард түмэн УИХ-д гэхээсээ Засгийн газрын ажилд дүн тавьдаг юм байна. Хууль болохгүй байна асуудал байхгүй шүү. 

 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

 

-Зам тээврийн сайдад н.Халтарт хандаж хэлэхэд Дархан, Сэлэнгийн замыг дуусгах хэрэгтэй гэж хэлье. Хэдэн оны хэдэн сард Дарханы замыг тавьж дуусгах вэ. Тавьж дуусгахгүй бол өрөөний чинь үүдэнд очоод суучихна шүү. 

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: 

 

-Бид хэрэглээний татвараа ангилмаар байна. Энэ бол орчин үед байх ёстой зүйл. Тансаг хэрэглээ, орон байр, машин зэрэгт татварыг ангилж тогтоох хэрэгтэй. Эрүүл бус хэрэглээ гэж айхтар зүйл байна. Бид ажлын байр гэж ярьдаг. Үйлдвэрлэгчдийн хамгийн их гомдоллоод байгаа зүйл бол татвар. Гаальд 5 хувь, дахиад 10 хувь НӨАТ төлнө. Ингээд 100 төгрөгнөөс  15.5 төгрөг нь татварт явж байгаа. Ажлын байрыг нэмэгдүүлж, үйлдвэрлэгчдийг дэмждэг орон биш болоод байна. Бид нэгэнтээ үйлдвэрлэж чадахгүй байгаа. 

 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

 

-Гадаад байгаа иргэдээ анхаарах хэрэгтэй. АНУ-аас оюутнуудыг хөөж байна гэсэн яриа байна. Х.Нямбаатар сайд Ж.Эрдэнэбат гишүүнийг хорьсон асуудалд анхаарлаа хандуулах байх. 

 

Сайд нарын томилгоог танилцуулж байна

 

10:05 цаг: 

УИХ-ын чуулганы Анхдугаар хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын сайдын томилгоог танилцуулж байна. 

 

Шинэ Засгийн газар дараах бүтэц, бүрэлдэхүүнтэй. Үүнд: 

  • ЗГХЭГ-ын даргад Л.Оюун-Эрдэнэ (УИХ-ын гишүүн)
  • Шадар сайдад Я.Содбаатар (УИХ-ын гишүүн асан)
  • Эрчим хүчний сайдад Н.Тавинбэх (Багануур дүүргийн захирагч)
  • БСШУ-ын сайдад  Л.Цэдэвсүрэн (БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга)
  • Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар (УИХ-ын гишүүн,Сангийн сайд)
  • Гадаад харилцааны сайдад  Н.Энхтайван (УИХ дахь МАН-ын бүлгийн дарга)
  • Зам тээврийн хөгжлийн сайдад Л.Халтар (ЗТХ-ийн дэд сайд)
  • ХХААХҮ-ийн сайдад З.Мэндсайхан  (ТӨБЗ-ын газрын дарга)
  • Соёлын сайдад С.Чулуун (түүхч, академич)
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Д.Сарангэрэл (Эрүүл мэндийн сайд)
  • Эрүүл мэндийн сайдад  н.Мөнхсайхан
  • Барилга хот байгуулалтын сайдад Б.Мөнхбаатар (БХ-ийн дэд сайд)
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдад Х.Нямбаатар (УИХ-ын гишүүн)
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад А.Ариунзаяа (Үндэсний статистикийн хорооны дарга)
  • Батлан хамгаалахын сайдад Г.Сайханбаяр (Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга)
  • Уул уурхайн сайдад Г.Ёндон  (“Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал )

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдээ нэг бүрчлэн танилцуулж байгаа юм. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
С.Ганбаатар үгээ бодож ярьж сураагүй байж УИХ-ын гишүүн болчихсон байх юм. Гудамжны хэрүүлч авгай нарын хэрэглэдэг "гоншигонох" гэдэг үгийг УИХ-ын танхимд хэрэглэж байх юм. Боловсролгүй нь үнэн юм байна.
2020-07-09
эрдэм:
Codbaatar said ene bureldehuuund zaavalchgui heregtei hun bn. Parliamented 8 jil bolson. Turiin alband 10 garaad jil bolson hun umnu n saidaar 2 ch udaa ajillaj bsn. Yaaltchguu shine humuusde zuvluj ajillahad hergtei
2020-07-08
Дамдин:
Ерөнхий сайдын суудалтай харьяа болж түмний нүд манлайн тэргүүн байх Ёстой хүн бол яах Аргагүй шадар сайдын суудал. Тийм ч учраас ёс суртахууны өндөр чадамжтай, олон талт мэдлэгтэй дадал Туршлагатай хүнийг томилох нь зүйтэй Я. Содбаатар УИХ гишүүн асан чадварлаг парламентч энэ хүн бүрэн эрхтэй. Доод албанаас энэ хүртэл 20 гаран жил улс төрд зүтгэсэн нь өнөөдрийн хүндэт үүрэг хүлээх гол шалгуур болсон нь дамжиггүй
2020-07-08
irgennn:
Salbar salbartaa tergvvlsen mergejliin hvmvvsiig tomilson baina. Ilvv ihiig hiij bvteegeerei. Yam bvrtee ihiig hiij bvteene gedegt ard tvmen bid itgeltei baina. Sodbaatariin huwid bvh salbaraa meddeg ajliin turshlagatai hariutslagatai shudarga hvn. shadar said bolsond ni bayr hvrgey. Demjij baina
2020-07-08
irgennn:
Salbar salbartaa tergvvlsen mergejliin hvmvvsiig tomilson baina. Ilvv ihiig hiij bvteegeerei. Yam bvrtee ihiig hiij bvteene gedegt ard tvmen bid itgeltei baina. Sodbaatariin huwid bvh salbaraa meddeg ajliin turshlagatai hariutslagatai shudarga hvn. shadar said bolsond ni bayr hvrgey. Demjij baina
2020-07-08
Одоо дэд сайдуудыг цомотгох нь зөв:
Дэд сайд, дэд дарга, зөвлөхүүд гэж илүү орон тоо хоолны савуудыг цомотгож төсөв хэмнээрэй
2020-07-08
ard ayush:
Huuchin hvmvvsee solih heregtei. Mon tom toslvvd sanaachilsan ajlaa dutuu orhigduulsan hvniig ergen tawij gvitsetgvvleh heregtei. Chuhal heregtei zviolsiig sanaachilsan hvn baisan. Minii huwig Y.Sodbaatariig demjij baINA. Ene hvn ooroo injener mergejiltei uchir uul uurhai eswel zam teewer tal bvren hvrch ajillaj chadna gej vzdeg. Vildwer hudaldaanii yamand baihdaa uul uurhain tomoohon huuliudiig gargaj baisan. Ene hvniig saidaar tawih ni zvitei.
2020-07-08
Зочин:
СОДБААТАР л таалагдахгүй байна ХУЛГАЙ хийнэ шүү дээ
2020-07-08
Зочин:
1-р эмнэлэг одоо яанаа гайгүй хүн ирээсэй,өөрийн эхэлсэн ажлаа МӨНХСАЙХАН захирал хянаж байгаарай
2020-07-08
Зочин:
мөнгөтэй хүн хулгай хийхгүй МӨНХСАЙХАН-д амжилт хүсье!
2020-07-08
Зочин:
МӨНХСАЙХАН мундаг мундаг ЭМ салбарыг хөгжүүлэх хэрэгтэй,ЧАДНА чадна
2020-07-08
Bayaraa:
Shadar saidiin tomilgoond setgel hangaluun bna. Tiin shig turshlagatai parliamentchaar shadar saidiin albiig hashuulah ni zuv shiidsen, zuv buudal.
2020-07-08
Хүрэлсүх муу ЗГ байгууллаа:
Муу байна. Энхтайван, Мөнхсайхан, Мэндсайхан, Цэдэвсүрэн, Нямбаатар жулдаж байна. Сарангэрэл гэж хүн бүхний хараал идсэн хуурамч авгай илүүджээ.
2020-07-08
zochin0420:
Shine zasgiin gazart amjilt husie Mun shadar said Sobaatart ajliin undur amjilt husii
2020-07-08
Zuv hun:
Shadar saidaar Sodbaatariig demjij bn. Mergejliin hyanaltiin gazar 2009 ond bhaas n medne. Jinhene udirdagch uls turch hun tsaashdiin ajild n undur amjilt husie
2020-07-08
Nuden deer l saidiin suudal zarchih yumaa
2020-07-08
mungusaihan:
eruul mendiin said bolohod 2 terbum tulugduj shunu
2020-07-08
Khh:
Eruul mendiin saidiig munguur tsohij avchrr
2020-07-08