Нийслэлийн эрүүл мэндийн газарт “Toyota HIACE" автомашиныг гардуулж өглөө
7-8

 

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд “Тоёота мотор” корпорацаас мэдээлэл хийлээ. 

 

“Тоёота мотор” корпорац Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр долоо  дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ жил  “Аюулгүй наадъя”  уриан дор хамтран ажиллаж байгаа юм байна.

 

Хамтын ажиллагааны хүрээнд үндэсний их баяр наадмын  хүчит бөхийн барилдааны түрүү бөхийн нэрэмжит 16 хүний суудалтай  “Toyota HIACE" автомашиныг нийслэлийн эрүүл мэндийн газарт гардуулан өглөө.

 

Мөн энэ жилийн түрүү бөхөд цалин цагаан мөнгөн дээр урласан  “Тоёота мотор” корпорацийн хүндэтгэлийн бэлгэдэл өгөх бол хурдан морины уралдаанд  айрагдсан 31 унаач  хүүхдэд, баян ходоодонд орсон 31 унаач хүүхдэд таблет өгөх юм байна.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Тоёота моторс корпорацид баяр хүргье. Эрүүл мэндийн салбарт машин өгсөн нь маш сайн байна.
2020-07-08