"Давхар дээл"-тэй сайдуудын гурав нь улирч, нэг нь шинээр томилогдож байна
2020-07-08

УИХ-ын Анхдугаар чуулганд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нарын томилгоогоо танилцуулж байна. Гишүүд сайд нараас асуулт тавьж, хариулт авав. Шинэ Засгийн газар 14 яам,, 17 сайдын бүрэлдэхүүнтэй ажиллана. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд УИХ-ын гишүүн байж болох заалттай. У.Хүрэлсүхийн танхимын давхар дээл"-тэй дөрвөн сайдыг танилцуулъя. Давхар дээл"-тэй сайд нарын гурав нь улирч, нэг нь шинээр томилогдож байна. Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар Засгийн  газрын гишүүнээр улиран томилогдож, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар анх удаа Засгийн газрын гишүүнээр томилогдож байгаа юм. 

Засгийн газрын хэрэг  эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 2001 онд Бэрс дээд сургууль, сэтгүүлч
  • 2005 онд Австралийн Мельбурнийн их сургууль, Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
  • 2008 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
  • 2008 онд Монгол улсын боловсролын их сургуулийн Нийгмийн ухааны сургууль, боловсрол судлалын магистр
  • 2011 онд Монгол улсын их сургуулийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургууль, улс төр судлаач
  • 2015 онд АНУ, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургууль, магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
  • 2002 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч
  • 2006 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Бүсийн захирал
  • 2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
  • 2009 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2019 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • 2010 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

ГАДААД ХЭЛ

  • Англи, Орос

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
  • 1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр
  • 1998 онд Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан
  • 1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш
  • 1998-2000 онд ЭЗБД төсөлд ахлах эдийн засагч
  • 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх
  • 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш эрчим хүчний сайд
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
  • 2009-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
  • 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • 2005 онд Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан
  • 2006 онд Засгийн газрын хүндэт өргөмжлөл
  • 2006 онд Алтангадас одон
  • 2011 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

ГАДААД ХЭЛ

  • Англи, Орос

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Д.Сарангэрэл

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1979 онд Нийслэлийн 10 жилийн 5, 57 дугаар дунд сургууль
  • 1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр
  • 1990 онд ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1982-1985 онд МРТУХорооны харъяа гэрэл зургийн газар өнгөт зургийн лаборант
  • 1990-1991 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор
  • 1991-1992 онд Монголын Үндэсний телевизэд ахлах редактор
  • 1993-1994 онд Монголын Үндэсний телевизэд хариуцлагатай редактор
  • 1995-1996 онд "ММ" агентлагийн захирал
  • 1997-1999 онд "ММ" агентлагийн ерөнхий редактор
  • 1999-2000 онд "ММ" агентлагийн захирал
  • 2000-2003 онд Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактор
  • 2003-2005 онд ТВ5 Телевизийн ерөнхий захирал
  • 2005-2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч
  • 2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга
  • 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • 2002 онд Алтангадас одон
  • 2009 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн

ГАДААД ХЭЛ

  • Англи, Орос

Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1996 онд 48 дугаар дунд сургууль
  • 2000 онд Орхон их сургууль, эрх зүйч /Бакалавр/
  • 2002 онд Орхон их сургууль, Боловсрол судлалын магистр
  • 2008 онд Цагдаагийн академи, /Хууль сахиулахын Их сургууль/ Хууль зүйн ухааны магистр
  • 2012 онд Удирдлагын Академи, Төрийн удирдлагын докторант
  • 2017 онд Хууль сахиулахын Их сургууль, Хууль зүйн ухааны докторант

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2000-2007 онд Орхон их сургуульд багш
  • 2005-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч
  • 2009 онд Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөх
  • 2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
  • 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын дарга
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2019 оноос Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
  • 2011 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
Shuud.mn
Сонин хачин
зурагчин эрүүл мэндийн сайдтай бас гавьяат нэвтрүүлэгч байсан юм бн аааа ииййй
2020-07-08
irgen:
harin tiimee ene sonin ulsuud mongol helend hachin yg ih nemj oruulj byr hevshil bolgood baina, gadaad hel muu meddeg baij gaihuulj buruu orchuuldagiin gai shyydee, hachin um ih haragdaad baigaa teneg um shig amerikiig duuraij zyrhend deeree garaa tavina eroosoo zohihgui hogiin gadnii yg ih oruulj yarina guized medehgui baij ard tymnii tolgoi ergyyleed heleereech neg togloj duusch baina

Зочин:
Төгссөн сургууль боловсрол ОО байнаа,шилдэг мундаг эрдэмтэд гадуур дүүрэн байхад Монгол хөгжихгүй байгаагийн гол утга учир БИ ЧАДНА-ууд
2020-07-08
Давхар дээл гэж битгий ярьж бич. Монгол хүн хэзээ ч дээл давхарлаж өмсдөггүй гэж мэднэ биз дээ!!! Хэн гэдэг гадаадын хүн ийм хэллэг гаргасан бэ.
2020-07-08
irgen:
harin tiimee ene sonin ulsuud mongol helend hachin yg ih nemj oruulj byr hevshil bolgood baina, gadaad hel muu meddeg baij gaihuulj buruu orchuuldagiin gai shyydee, hachin um ih haragdaad baigaa teneg um shig amerikiig duuraij zyrhend deeree garaa tavina eroosoo zohihgui hogiin gadnii yg ih oruulj yarina guized medehgui baij ard tymnii tolgoi ergyyleed heleereech neg togloj duusch baina
irgen:
harin tiimee ene sonin ulsuud mongol helend hachin yg ih nemj oruulj byr hevshil bolgood baina, gadaad hel muu meddeg baij gaihuulj buruu orchuuldagiin gai shyydee, hachin um ih haragdaad baigaa teneg um shig amerikiig duuraij zyrhend deeree garaa tavina eroosoo zohihgui hogiin gadnii yg ih oruulj yarina guized medehgui baij ard tymnii tolgoi ergyyleed heleereech neg togloj duusch baina
irgen:
harin tiimee ene sonin ulsuud mongol helend hachin yg ih nemj oruulj byr hevshil bolgood baina, gadaad hel muu meddeg baij gaihuulj buruu orchuuldagiin gai shyydee, hachin um ih haragdaad baigaa teneg um shig amerikiig duuraij zyrhend deeree garaa tavina eroosoo zohihgui hogiin gadnii yg ih oruulj yarina guized medehgui baij ard tymnii tolgoi ergyyleed heleereech neg togloj duusch baina
Давхар дээлтэй шилдэгүүд нь Орхон, Бэрс, зурагчин
2020-07-08