Наадмын төсөв 1,6 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна
7-8

 

Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтын талаар мэдээлэл хийлээ.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан:

 

-Коронавирус цаг үеийн асуудалтай онцгой нөхцөлд  Үндэсний их баяр наадмаа зохион байгуулж байгаа. ДЭМБ, УОК, ЭМЯ-наас өгсөн чиглэлийн дагуу  иргэдийг баяр наадмын талбай, хурдан морины уралдааны талбайд цуглуулахгүй байхаар  зохион байгуулж байна. Энэ жил теле наадам буюу телевизийн олон  сувгууд мөн олон нийтийн сүлжээгээр дамжуулж нийтэд хүргэх зохион байгуулалттайгаар ажиллаж байгаа. Баяр наадамтай холбоотой асуултууд ирж байгаа. Баяр наадмын талбай дээр үйлдвэр үйлчилгээ зохион байгуулагдахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Иргэд та бүхэн баяр наадмын талбай, хүй долоон худаг руу зорчихгүй байхыг анхааруулж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэгчгүй наадам гэж ярьж байна. Баяр наадмаа гэрээсээ үзэх боломжийг нээж өгч байгаа юм. Үндэсний их баяр наадмаа олон улсын хэмжээнд үзүүлэх зорилгыг тавьж ажиллаж байгаа. 

 

Цар тахал нэг талдаа хүндрэл болж байгаа ч нөгөө талдаа энэ хүндрэлийг монгол наадмаараа дамжуулан давуу тал болгох зорилго агуулж зохион байгуулж байна. Баяр наадам зохион байгуулах  зардалд, шагнал, урлаг соёл ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, тохижилт үйлчилгээ, хэв журам, аюулгүй байдал хангах онцгой байдлын зардал, мэдээлэл сурталчилгааны зардлууд багтана.  Теле наадмыг зохион байгуулахад сар орчмын хугацаа зарцуулж байна.

 

Үндэсний их баяр наадам зохион байгуулах санхүүгийн алба,

 

-2020 оны наадмын төсвийг 2019 оны долоодугаар сараас эхлэн төлөвлөдөг. Үндсэний их баяр наадам хуулийн дор зохион байгуулдаг. Монгол улсын 2020 оны  төсвийн хуулинд энэ оны баяр наадам зохион байгуулах зардлыг гурван тэрбум төгрөгөөр баталсан. Баяр наадмыг есөн салбар хороо зохион байгуулдаг. Өнөөдрийн байдлаар төсөвлөсөн гурван тэрбум төгрөгөөс 1,6 тэрбум төгрөгийг зарцуулахаар гүйцэтгэл санхүүжилт нь гараад явж байна. Энэ оны төсөв дээр коронавирусээс үүдэн ариутгал халдваргүйжүүлэлтийн зардал нэмэгдсэн байгаа.

 

Цагдаагийн хурандаа Ж.Амгалан,

-Үндэсний их баяр наадмыг Хүй долоон худагт зохион байгуулахад  олон  хүний  бөөгнөрөл үүснэ. Үүнээс сэргийлж “13 дугаар зуун цогцолбор”-т тусгай төлөвлөгөөний дагуу наадмыг зохион байгуулна. Хурдан морины уралдааны үеэр  Улаанбаатар хотоос гарах замын  хөдөлгөөнийг хаана. Харин хот руу орох замын хөдөлгөөн нээлттэй байна. Цар тахлын энэ үед цагийн хуваарийн дагуу явна. 

Г.Мичидмаа 

 

Shuud.mn
Сонин хачин
Za 76+zasgiin gazriin said nar tusgai erhiin hureendee naadam uzeh biz. Dagaad ger buliin bolon hamaatan sadanguud n bitgii tusgai erh edleerede.
2020-07-08