Сургалт, дадлага зохион байгуулах боломжтой болжээ
7-8

 

Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги сургалт, дадлага зохион байгуулах “Сургалтын танхим”-ыг шинээр тохижууллаа.

 

Танхимыг аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэгийн дэмжлэгтэйгээр Турк улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн байна.

 

Сургалт дадлагын танхимаар дамжуулан сумын төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, алба хаагчид, иргэд, хүүхэд, багачуудад гамшгаас хамгаалах , урьдчилан сэргийлэх онолын болон дадлага хослуулсан мэдлэгийг эзэмшүүлэх боломжтой боллоо гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин