ШУУД: Монгол Улсын шинэ 30 жилийн хөгжлийг эхлүүлсэн Засгийн газар байх болно
2020-07-08

 

 

Засгийн газрын гишүүдэд захрамж гардууллаа. Үүний дараагаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлэв. Тэрбээр:

 

 

-Эхлүүлсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудаа бид үргэлжлүүлж дуусгана. Цар тахлыг бид амжилттай давж гарна. Ард түмэн Засгийн газартаа итгэл найдвар хүлээлгэж байна. Одоо бид хуулийн хүрээнд ажиллах ёстой. Ард түмний итгэл найдварыг зүтгэлээр хариулна. Шинэ 30 жилийн Монгол Улсын хөгжлийг эхлүүлж, бүтээсэн, хийсэн ажилтай Засгийн газар байх болно.  Бид бүхий л хүч бололцоогооо дайчлан ажиллах болно гэдгээ илэрхийлж байна. 

 

Сайд нарт захирамжаа гардаж байна

 

14:30 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийн томилгоогоо танилцууллаа. Сайд нарт нэр дэвшигчид гишүүдийн асуултад хариулав. Одоо Засгийн газрын гишүүдэд захирамж гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ёслолын их танхимд  болж байна. 

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8, нийт 14 яамтай, бүрэлдэхүүний тухайд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллах эрх зүйн зохицуулалт бүрдсэн. Мөн Засгийн газар тохируулагч 12, хэрэгжүүлэгч 23, нийт 35 агентлагтай ажиллах юм.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
chi bish
2020-07-10
Поп:
Ёооё гоёл ихэдвэл гутна гэгчээр юун олон тангараг, захирамж, гарын үсэг вэ.
2020-07-08
chi bish