ВИДЕО: Засгийн газрын гишүүд тангараг өргөлөө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүд тангараг өргөлөө. УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Төрий гол хөдөлгүүр нь Засгийн газар байдаг. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Амлалтаа хэрэгжүүлэн ажиллаарай гэв.
15:30 цаг:
Шинээр томилогдсон сайд нар УИХ-д тангараг өргөж байна.
Шинэ Засгийн газар дараах бүтэц, бүрэлдэхүүнтэй. Үүнд:
- ЗГХЭГ-ын даргад Л.Оюун-Эрдэнэ (УИХ-ын гишүүн)
- Шадар сайдад Я.Содбаатар (УИХ-ын гишүүн асан)
- Эрчим хүчний сайдад Н.Тавинбэх (Багануур дүүргийн захирагч)
- БСШУ-ын сайдад Л.Цэдэвсүрэн (БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга)
- Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар (УИХ-ын гишүүн,Сангийн сайд)
- Гадаад харилцааны сайдад Н.Энхтайван (УИХ дахь МАН-ын бүлгийн дарга)
- Зам тээврийн хөгжлийн сайдад Л.Халтар (ЗТХ-ийн дэд сайд)
- ХХААХҮ-ийн сайдад З.Мэндсайхан (ТӨБЗ-ын газрын дарга)
- Соёлын сайдад С.Чулуун (түүхч, академич)
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Д.Сарангэрэл (Эрүүл мэндийн сайд)
- Эрүүл мэндийн сайдад н.Мөнхсайхан
- Барилга хот байгуулалтын сайдад Б.Мөнхбаатар (БХ-ийн дэд сайд)
- Хууль зүй, дотоод хэргийн сайдад Х.Нямбаатар (УИХ-ын гишүүн)
- Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад А.Ариунзаяа (Үндэсний статистикийн хорооны дарга)
- Батлан хамгаалахын сайдад Г.Сайханбаяр (Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга)
- Уул уурхайн сайдад Г.Ёндон (“Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал )
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ