У.Хүрэлсүхийн ТАНХИМ бүрдлээ
2020-07-08

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу тангарагаа өргөж, батламжаа гардаад байна. Одоо сайд нар тамга солилцох ажиллагаа явагдаж байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхим 14 яам, 17 сайдаас бүрдэж байгаа. Үүнд: 

 

Шадар сайд Я.Содбаатар: Энэ удаагийн ээлжит сонгуулиар нэр дэвшилгүй, намын сонгуулийн штабын менежерээр ажилласан. 1997-1999 онд  ШУА-ын харьяа Дулаан техник, үйлдвэр, экологийн хүрээлэн эрдэм шинжилгээний ажилтан, 1999-2005 онд Монголын Ардчилсан Залуучуудын социалист холбооны Нарийн бичгийн дарга, 2-р ерөнхий нарийн бичгийн дарга, 2005-2008 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх, 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, 2011-2012 онд Монгол Ардын намын нарийн бичгийн дарга, 2012-2020 онд Монгол Улсын Их хурлын гишүүн, 2018-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар тус тус ажилласан.

 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Улиран сонгогдож байгаа "давхар дээл"-тэй сайд. 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Захирагчийн ажлын албанд Тамгын газрын дарга, 2002-2007 онд “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллагын бүсийн захирал, 2007-2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2008-2010 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2010-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга, 2012 онд Монгол Ардын,  Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, 2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2019-2020 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар тус тус ажилласан.

 

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Салбартаа танигдсан, инженер мэргэжилтэй. 2015 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрөөс Багануур хотын захирагчаар сонгогдон ажиллаж, 2017 оноос өнөөдрийг хүртэл Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх сүлжээ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.

 

БСШУ-ын сайд  Л.Цэдэвсүрэн: БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Ажлын гараагаа 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчнээр эхлүүлсэн.  1994-1996 онд Соёлын яамны Тамгын газрын хуулийн зөвлөх, 1996-2000 онд Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт сайдын туслах, хуулийн зөвлөх, 2000-2004 онд Төрийн захиргааны хамтын ажиллагааны газарт  хуулийн зөвлөх, хэлтсийн дарга 2004-2017 онд мөн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга,  2019-2020 онд мөн яамны Хуулийн хэлтсийн дарга, 2020 оноос одоог хүртэл мөн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байна.

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын санхүү, эдийн засгийг дахин удирдах эрхийг авлаа. 1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан, 1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш,1998-2000 онд Засгийн газрын дэргэдэх Эдийн засгийн бодлогын чадавхийг дэмжих төсөлд ахлах эдийн засагч, 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх, 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш, эрчим хүчний сайд, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2009-2012 онд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажилласан.

 

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван: Өнгөрсөн парламентад УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байснаар нь хэвлэлийнхэн андахгүй.  1994-1996 онд Үйлдвэр худалдааны яаманд мэргэжилтэн, 1996-1999 онд Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, 1999-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд атташе, нарийн бичгийн дарга, 2004 онд Газрын тосны хэрэг эрхлэх газарт дэд дарга, 2006-2008 онд Төрийн өмчийн хороонд Тамгын дарга, 2008-2011 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөх, 2011-2012 онд Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга, 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. 

 

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Энэ салбарынхан андахгүй. Л.Халтар нь 1983 онд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Захиргааны хэлтэст цэвэрлэгч, 1983-1985 онд мөн хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Худалдааны баазад ачигч, 1990-1992 онд “УБТЗ” ХНН-ийн Төмөр замын коллежид багш, 1992-1993 онд “УБТЗ” ХНН-ийн Ачиж, буулгах ангийн орлогч дарга, 1993-2006 онд “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зуучийн төвд захирал, 2006-2018 онд “УБТЗ” ХНН-ийн Удирдах газарт орлогч дарга, 2018 оноос одоог хүртэл Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан. 

 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: 2001-2003 онд “Монхангай хаус” ХХК-д хэлтсийн менежер, захирал, 2003-2004 онд “Дөрвөн Уул” ХХК-д гүйцэтгэх захирал, 2004-2013 онд “Мээг” ХХК-д гүйцэтгэх захирал, 2013-2015 онд “МТМ” ХХК-д захирал, 2015-2016 онд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга, 2016-2019 онд Эрчим хүчний яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2019 оны 10 дугаар сараас одоог хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байсан.

 

Соёлын сайд С.Чулуун:  "Ерөнхийлөгчийн хүн" гэх тодотголтой, хэл ам дагуулсаар томилогдож байгаа нэгэн. 1999-2001 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2004-2006 онд МУИС-ийн Түүхийн тэнхимд багш, 2006-2009 онд ХҮДС-д Дэд захирал, 2009-2010 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд Эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2010-2015 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, 2015-2019 онд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, 2019 оноос одоог хүртэл ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл: Засгийн газрын гишүүнээр салбараа өөрчлөн улиран томилогдож байгаа сайд. Өнгөрсөн Засгийн газарт ЭМ-ийн сайдаар ажиллаж, цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй авч хэрэгжүүлэн, дотооддоо халдвар тархаагүйн гавьяа нь эрүүл мэндийн салбарынхан, тэр дундаа сайд Д.Сарангэрэлд хаяглагдана. 

 

1982-1985 онд Монголын радио, телевизийн улсын хорооны харьяа гэрэл зургийн газарт өнгөт зургийн лаборант, 1990-1992 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор, ахлах редактор, 1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч,1993-2003 онд Монголын үндэсний телевизийн “ММ агентлаг”-т хариуцлагатай редактор, ерөнхий редактор, захирал, 2003-2005 онд “ТВ5” телевизийн ерөнхий захирал,  2005-2010 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч, 2011-2012 онд МАН-ын Нарийн бичгийн дарга, 2012 оноос одоог хүртэл Монгол Улсын Их хурлын гишүүн,  2016-2017 онд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, 2017-2020  онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар тус тус ажилласан.

 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: У.Хүрэлсүхийн танхимын хамгийн залуу сайд. 2008-2014 онд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд Их эмч, 2014-2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн дарга, 2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал, 2019 оны 1 дүгээр сараас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар тус тус ажиллаж байна.

 

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: Салбараа мэддэг, дэд сайдаар өнгөрсөн парламентад ажиллаж байсан. 1998-2001 онд Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2001-2002 онд  Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны улс төрийн ахлах ажилтан, 2002- 2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга, 2006-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, 2008 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан  орлогч, 2014-2015 онд  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэд сайд, 2016-2018 онд “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2016-2018 онд “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2019 оноос одоог хүртэл Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байна.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: 1998-2001 онд Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2001-2002 онд  Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны улс төрийн ахлах ажилтан, 2002- 2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга, 2006-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, 2008 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан  орлогч, 2014-2015 онд  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэд сайд, 2016-2018 онд “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2016-2018 онд “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2019 оноос одоог хүртэл Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байна.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд А.Ариунзаяа: Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн П.Жасрайн зээ гэдгээр нь түүнийг андахгүй. М.Энхболд УИХ-ын даргаар сонгогдсон даруйдаа УИХ-ын даргын харьяа ҮСХ-ны даргаар томилж байсан. 2005-2013 онд “Монгол Даатгал” ХХК-д хүний нөөц, сургалтын менежер, ерөнхий менежер, тэргүүлэх менежер, 2013-2016 онд Монгол Ардын намын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газар болон нийгэм, эдийн засгийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан бөгөөд  2016 оноос одоог хүртэл Үндэсний Статистикийн хорооны даргаар ажиллаж байна.

 

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: Мөн л салбарын хүн.  1989-1994 онд Ардын армийн 121, 318 дугаар ангиудад салбарын улс төрийн орлогч, суртал нэвтрүүлэгч,   1994-2000 онд Зэвсэгт хүчний ерөнхий штабын Сургалт, соёл сурталчилгаа, хүмүүжлийн газарт мэргэжилтэн офицер, Мэдээлэл, соёл сурталчилгаа, хүмүүжлийн ажлын хэлтсийн дарга, 2000-2012 онд Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга, дарга, 2014 оноос одоог хүртэл мөн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, даргаар тус тус ажиллаж байна.

 

 

Уул уурхайн сайд Г.Ёндон: Салбартаа мэргэжлийнх гэсэн тодотголтой. 2002-2007 онд  “Монголросцветмет” ТӨҮГ-ын Бор өндөр уулын баяжуулах үйлдвэрт Хэсгийн маркшейдер, ерөнхий маркшейдэр, 2007-2009 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын захиргаанд хэлтсийн дарга, 2009-2013 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Шижир алт үйлдвэрт захирал, 2013-2017 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Баргилт уулын үйлдвэрт ерөнхий инженер, 2017-2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга, 2018 оноос одоог хүртэл “Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байна.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Ard:
Sarangerel gj hatan eejii gen uu bur ichihgui baysaad baisan bj Odoo hudal medeech gej shig! Setguulch bolohoor bugd hulsnii bicheech Monglod duursen bolohoor Mungu ugud boloo! Eruul mendiin said ichihgui hiisen bhaa! Eruul mend salbar muu bgaa shuu dee!
2020-07-09
JDU chiniig doloogood uxlee
2020-07-09
jdu
2020-07-09
Зочин:
БСШУ-ны сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд,ХХААХҮ-ийн сайд эд нар ч ядмагхан сайд нар байна даа. Ялангуяа манай улсын хүн амыг тэжээж байгаа гол салбар нь МАА байдаг. Ерөнхийлөгчтэй уулзахдаа тэр наад захын мэдэж байх ёстой энгийн асуултанд таг байлаа. Яана даа хөөрхий. Энэ яам тоглоомын яам болчих вэ дээ.Харин Соёлын Яам сайн сайдтай боллоо. Гадагш нь ховор олдворыг гаргаж баяжсан нөхдүүдийг илрүүлж шийтгэх хэрэгтэй.
2020-07-09
Зочин:
Ичдэггүй хулгайч нар шүүхийн өмнө ирнэ гэдэгт бат итгэж байна
2020-07-09
Зочин:
ЖДҮ-г өөртөө аваагүй ХҮҮК,ЗАНДАК хоёрт авч өгсөн юм болов уу
2020-07-09
Зочин:
ХҮРЭЛСҮХ Сарангэрэлд сайдын суудал бэлэглээстэй аан.Олон сайхан боловсон хүчнүүд байна шүү,салбараа мэддэг.
2020-07-09
Зочин:
СОДБААТАР таалагдсангүй,Оюун-Эрдэнэ ядмагхан намтартай нөхөр байна лээ
2020-07-09
Зочин:
Тэр Чулуунаас бусад нь дажгүй юм биш үү.Чулуун ч эвгүйл түүхтэй хүн байна лээ шүү. Жинхэнэ монголынхоо өв соёлыг хятдад хэд хэдэн удаа худалдсан гээд эрдэмтэд эсэргүүцсэн байсан. Монгол ялна гэдэг eрөнхийлөгч маань монголоо зардаг хүнийг сайдын суудалд санал болгон шургуулсан байна даа
2020-07-09
значит боловсролгүй:
БСШУ-ын сайд Л.Цэдэвсүрэн; Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин
2020-07-09
Сараа чавганц:
Зайлуул ЭМСалбар ингээд терсен vрээ Бvргэдийн vvрэнд хаясан хехее Сарангэрэл, хvчит шонхор захын Менхсайхан нарын гараар ороод будаа боллоо до. Сарка булхайгаа нуухын тулд орондоо еерийн хvvхэлдэйг тавихгvй бол болохгvй байсан л да. Тиймээс шенежин муу Цогтбаатарыг фейсээр балбаад болиуллаа гэж. Хvvк суудлаа наад эмгэн хехеендее егвел таарна
2020-07-08
Зочин:
Элдвийн цусны хольцгүй гэж найдахаас хольцгүй ч гэсэн худалдагдаагүй авах идэхийн шуналгүй эх орон газар шороо ард иргэдийнхээ талд ажиллаасай гэж найдахаас бас нэг зүйл нь монгол хүний халтуурдаж хулхитаж ажлаа чанаргүй хийдэг зангүй байгаасай даа
2020-07-08
Зочин:
Засгийн газар эхлээд төгрөгийн ханшийг сэргээх ажил хийх ёстой
2020-07-08
Иргэн:
Өндөр амжилт хүсье
2020-07-08
Ard:
Uuruu uursdduu bayr hurgeed Heden hulsnii bicheechSetguulch naraar. Nasaaraa suuh bish dee!
2020-07-08
ttt:
Ерөнхий сайдаа. Хий хоосон ярих биш тендер нэрээр хог цуглуулдаг асуудлыг таслан зогсоох болоогүй юм уу? Ард түмэн үүнийг л хүсэж байгаа шүү дээ
2020-07-08
OYUDAI:
ЗГ-ын шинэ бүрэлдэхүүндээ баяр хүргэж ажилд нь амжилт хүсье. Эх орныхоо төрийн жолоог атгах эрхэм хүндтэй үүрэг хүлээсэн хүмүүст хойш суух эрх байхгүй шүү гэдгийг захимаар байна. Шадар сайдад зөв хүн томилжээ. 15 жил төр нийгмийнхээ төлөө ажилласан туршлагатай парламентч хүн дээ. Түүний хөдөлмөрч хичээнгүй байдал улс орны ирээдүйд хийгдэх олон ажилд тус нэмэр болох болно.
2020-07-08
OYUDAI:
ЗГ-ын шинэ бүрэлдэхүүндээ баяр хүргэж ажилд нь амжилт хүсье. Эх орныхоо төрийн жолоог атгах эрхэм хүндтэй үүрэг хүлээсэн хүмүүст хойш суух эрх байхгүй шүү гэдгийг захимаар байна. Шадар сайдад зөв хүн томилжээ. 15 жил төр нийгмийнхээ төлөө ажилласан туршлагатай парламентч хүн дээ. Түүний хөдөлмөрч хичээнгүй байдал улс орны ирээдүйд хийгдэх олон ажилд тус нэмэр болох болно.
2020-07-08
зочиннн:
Содбаатар анх 2005 онд үйлдвэр худалдааны яаманд ажиллаж эхэлснээсээ хойш 15 жил төр түмнийхээ итгэл найдварыг хүлээж ажиллаажээ. Энэ хугацаанд хийж бүтээсэн зүйл нь ард түмэнд үнэлэгдсээр ирсэн. Одоо харин шадар сайдаар томилогдсон байна. Цаашдаа эх орныхоо төлөө их бүтээн байгуулалт хийгээрэй. Ажлын амжилт хүсье
2020-07-08
Зочин:
Ичдэггүй хулгайч нар шүүхийн өмнө ирнэ гэдэгт бат итгэж байна
Зочин:
ЖДҮ-г өөртөө аваагүй ХҮҮК,ЗАНДАК хоёрт авч өгсөн юм болов уу
зочиннн:
Содбаатар анх 2005 онд үйлдвэр худалдааны яаманд ажиллаж эхэлснээсээ хойш 15 жил төр түмнийхээ итгэл найдварыг хүлээж ажиллаажээ. Энэ хугацаанд хийж бүтээсэн зүйл нь ард түмэнд үнэлэгдсээр ирсэн. Одоо харин шадар сайдаар томилогдсон байна. Цаашдаа эх орныхоо төлөө их бүтээн байгуулалт хийгээрэй. Ажлын амжилт хүсье
2020-07-08
JDU chiniig doloogood uxlee
jdu
123zochin:
Codbaatar said ene bureldehuuund zaavalchgui heregtei hun bn. Parliamented 8 jil bolson. Turiin alband 10 garaad jil bolson hun umnu n saidaar 2 ch udaa ajillaj bsn. Yaaltchguu shine humuusde zuvluj ajillahad hergtei
2020-07-08
Shine zasgiin gazart amjilt husie Mun shadar said Sobaatart ajliin undur amjilt husii
2020-07-08
Саарал:
1999-2005 МАСЗМ нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга 2005-2006 онд ҮХЯ сайдын зөвлөх 2006-2008ҮХЯ дэд сайд 2009-2010 МХЕГдэд дарга, дарга 2010-2012 онд МАН Нарийн бичгийн дарга, 2012-2016-МУИХ гишүүнээр, 2018-2019 ЗТХ-ийн сайдаар томилогдон ажиллаж байсан ийм арвин туршлагатай, үүрэг хариуцлагатай хүнийг шадар сайдаар томилсон нь түүнийг улс төрд заавал байх ёстой хүний нэг гэдгийг баталсан хэрэг. Я. Содбаатар
2020-07-08
zochin:
turduu ynench tymendee elegtei iveeltei ajillahiig hysie
2020-07-08
Ард түмэндээ ээлтэй төрд тустай ажиллахыг хүсье
2020-07-08