Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2020-07-09

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Төв аймгийн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр их бороо орно.

 

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр  төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь  болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо, 11-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

2020 оны 07 дугаар сарын 09-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, ахиухан хэмжээний усархаг бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, төвийн аймгуудын нутгийн өмнөд,  говийн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр, зарим газраар  борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр болон Дорнод Дарьгангын тал нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө бага зэрэг сэрүүсч 21-23 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин