Чөлөөт бөхийн ДАШТ Белград хотноо болно
7-9

 

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) онлаинаар хуралдаж бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг Белград хотод зохион байгуулах болсноо зарлалаа.

 

Сонгомол болон эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн 2020 оны ДАШТ-ийг Серб улсын нийслэл Белград хотноо арванхоёрдугаар сарын 12-20-нд зохион байгуулж, шилдгүүдээ тодруулах юм.

 

Мөн арванхоёрдугаар сарын 5-11-нд Дэлхийн залуучуудын АШТ-ийг тус хотод зохион байгуулах бол 23 хүртэлх насны бөхчүүдийн ДАШТ-ийг Финландын Тамперед арваннэгдүгээр сарын сүүлчээр зохион байгуулна.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин