Т.Доржханд: Намрын чуулганаар хэлэлцүүлэх хуулийн төсөл дээр ажиллана

img

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр: 

 

-Намрын чуулганаар,  таван чиглэлээр шинэчлэл хийх хууль, тогтоолын төсөл өргөн барьж хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Мэргэжлийн залуус нэгдэж шинэчлэлийн ажлыг манлайлна гэсэн байр суурьтай байна. Өчигдөр УИХ-ын холбогдох байнгын хороодод саналаа хүргүүлсэн. Нэгдүгээрт, тэтгэврийн шинэчлэлийг эхлүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд, Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төсөл өргөн барина. Хоёрдугаарт, Санхүүгийн зах зээлийн шинэчлэлийг эхлүүлнэ. Тодруулбал, Санхүүгийн салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх тухай тогтоолын төсөл, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барина. Мөн Даатгалын тухайх уульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг өргөн барьж УИХ-аар хэлэлцүүлнэ. Гуравдугаарт, боловсролын шинэчлэлийг эхлүүлэх ажлын хүрээнд Багшийн тухай хуулийг өргөн мэдүүлнэ. Дөрөвдүгээрт, Улс төрийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлэх ажлын хүрээнд, УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулж чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Тавдугаарт, хот байгуулалтын шинэчлэлийг эхлүүлэх ажлын хүрээнд Хот байгууллатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барина гэлээ.

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mash sain
2020-07-10
zochin:
sain bn. uneheer ard tumnii huleej bgaa asuudlig busad gishuudteigee/hudlaa uls turjilgui/ tsug suugaad medleg mergejlee gaihuulah tsag bolson shuu. 4-n jiliin daraa uuruu uuriiguu ergej harna bz dee
2020-07-09
Иргэн:
Сайн байна
2020-07-09
zuvvv:
Зөв. Тэнд хууль санаачилж, боловсруулж, хэлэлцүүлж л орох гэсэн болохоос Худлаа попрох эсвэл хувийн бизнесээ хөөцөлдөх гэж орсон биш. Би Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар,энэ Доржханд,Ж.Батсуурь,Х.Булгантуяа, О.Цогтгэрэл гэсэн Гишүүдээс их хүлээлт байгаа шүү.
2020-07-09
Ард:
Овоо залуу шүү. Үйлс нь бүтнээ.
2020-07-09
Ард:
Овоо залуу шүү. Үйлс нь бүтнээ.
2020-07-09
Ард:
Овоо залуу шүү. Үйлс нь бүтнээ.
2020-07-09
Ард:
Овоо залуу шүү. Үйлс нь бүтнээ.
2020-07-09
?:
Тэгээд л болоо юу
2020-07-09