Д.Нямхүү: Хоёр хүн эдгэрч, нэг эмэгтэй амаржиж, 701 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа
2020-07-09

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.09/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ.  12 сая 142 мянган  хүн халдвар авч,  550  мянган хүн нас баржээ.   Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл  200 мянга гаруйгаар, нас баралт таван мянга гаруйгаар нэмэгдсэн байна.

 

Манай улсад  ажиглалтаас 288 хүн гарч  гэрийн ажиглалт руу шилжсэн бол 289 хүн шинээр ажиглалтад  орлоо.  Ажиглалтад нийт 2996 хүн байна. 0-5 насын 191 хүүхэд, 102 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 366 хүн байгаа. Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 7000 гаруй зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй. 119 дугаарын утсанд 128 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 1  дуудлага ирсэн.

 

АНУ-д  50300 гаруй шинэ тохиолдол, 932 нас баралт нэмж  бүртгэгджээ. Харин Бразил улсад 44500 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ.   Тус улсын  нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр 1 сая 7113 мянга гаруй болсон бол нас баралт   68000 гаруй болжээ.  БНЭУ-д 22700 гаруй шинэ тохиолдол  нэмж бүртгэгдлээ.

 

БНСУ-д 43 шинэ тохиолдол, хоёр нас баралт нэмж бүртгэгджээ. БНХАУ-д гаднаас зөөвөрлөгдсөн есөн  тохиолдол бүртгэгдсэн байна. Япон улсад 207 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн аж.

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-иийн лаборатори,  Дархан-Уул аймгийн лабораторид  нийт  701 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 12 хүний шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдаж байсан 548 хүний  гурав дахь давтан шинжилгээ, тусгаарлагдаж байсан 80 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн 33 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан дөрвөн хүний шинжилгээ, Замын-Үүд боомтоор орж ирсэн 23 хүний шинжилгээ, Дорноговь аймагт тусгаарлагдаж байсан нэг хүний шинжилгээ байна. 

 

Сайн мэдээ хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс  дараагийн сувилал руу шилжлээ. Тухайн иргэдийн нэг нь 19 настай,  цэргийн сургуулийн оюутан 56 хоног эмчлэгдсэн, 32 настай оюутан 42 хоног эмчлэгдээд гарлаа. Дахин сайн мэдээ нэг жирэмсэн эмэгтэй амаржиж хүүтэй боллоо. Баяр хүргэе.

 

Манай нийт батлагдсан тохиолдол 227,  эдгэрсэн тохиолдол  197 боллоо. Харин эмчилгээнд 30 хүн байгаа. Биеийн байдал хөнгөн 27, хүндэвтэр гурван  иргэн байгаа. 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ард түмнээ ингэж дарамтлахаа болиочээ. Үнэхээр анагаах нь доголдсон байгаагаа хүлээн зөвшөөрсөн мэдээлэл хийхээ боль.Бусад улс оронд 2-10 хоногт шинжилгээ хийгээд сэдэгдэж байна гэнэ зүгээр 21 хоног саатуулж, илэрсэн ч өөрөөрөө эдгэнэ гээд ямар ч эмчилгээгүй байдаг гэсэн. 14 аоног болго, тэгээд ядаж Монгол иргэндээ хилээ нээ
2020-07-10
ЕР НЬ ЭНЭ КОВИД 19 ООР МОНГОЛ ХҮН ӨВДӨЖ ГЭМТЭЭГҮЙ БАЙХАА. ТА НАР ХУДЛАА ӨВДСӨН, БИД ЭМЧИЛЛЭЭ ГЭЭД ХУДЛАА ЯРИАД БАЙНА ШТЭЭ. ТАНАЙ БАЙГУУЛЛАГЫГ ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААР ШАЛГУУЛМААР БАЙНА. ТА НАР ИХ ШОУ ХИЙЖ ЯРИХ ЮМ. ОДОО БОЛСОН.ТА НАР ЭНЭ МЭДЭЭЛЭЛЭЭ ӨГӨӨХ ӨГӨХӨӨ БОЛИХ ХЭРЭГТЭЙ. МАН-ЫН ДАРАГ НЭРТЭЙ ЛУЙВАРЧИД НЬ ХУРАЛ ЦУГЛААНАА ХИЙХ БОЛОХООР МАСКГҮЙ, БИД БОЛОХООР МАСК ЗЗҮХ. ОДОО ШОУНЫ ХӨЛ ХОРИОГОО НЬ ЦУЦАЛ.БИД ГАДААД ОРЧИНТОЙ ХАРЬЦАЖ АМЬДРАЛ АХУЙГАА ДЭЭШЛҮҮЛМЭЭР БАЙНА.
2020-07-09