Гурван байнгын хороо нэмж байгуулахыг дэмжив
2020-07-09

 

 

УИХ-ын чуулганы хуралдаан түр завсарлалаа. Хуралдаанаар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, гурван Байнгын хороог нэмж байгуулах асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Ёс зүй, сахилга хариуцлагын, Инновац, цахим бодлогын, Үйлдвэржилтийн бодлогын гэсэн гурван Байнгын хороог шинээр байгуулахыг дэмжлээ. Одоо Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж энэхүү асуудлын анхны хэлэлцүүлгийг хийж байна. Байнгын хорооны дараа чуулганы хуралдаан үргэлжлэх юм. 

 

УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна

11:00 цаг: 

 

УИХ-ын Анхдугаар чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцэслэн батлах/, Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Байнгын хорооны даргыг сонгох тухай,  Улсын Их Хурлын дэд хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Үндэсний статистикийн хорооны даргыг чөлөөлөх тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох эсэх асуудлаар шийдвэр гаргах, “Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоол батлах тухай зэрэг орчим хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

 

Өнөөдөр УИХ-ын Анхдугаар чуулган хаалтаа хийх юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин