Ц.Ганзориг: Ховд аймгийн Цэцэг сумын хэсэгчилсэн хөл хориог сунгалаа
2020-07-09

 

 

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  УОК-ын ээлжит хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргасан байна. 

 

ЗГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг:

 

-Үерийн  уснаас хамгаалах, зайлуулах шугам сүлжээг барьж байгуулах тооцоо судалгааг гаргах үүрэг даалгавар өглөө.

 

Ховд аймгийн Цэцэг суманд Тарваган  тахал гарсантай холбоотой хэсэгчилсэн  хөл хорио тогтоосон байсныг үргэлжлүүлэхийг Ховд аймгийн  засаг даргад үүрэг болголоо.

 

Гадаадад байгаа   иргэдээ татан авсаар байна.

 

Өнөөдрийн байдлаар дэлхийн 55 улсад 9884 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан байна. Нэгдүгээр сарын 28-наас 12 мянга орчим иргэнээ агаараар болон газраар татаж авсан байгаа. Долдугаар сард  гурван мянган иргэнээ татаж авахаар эхнээсээ тусгай үүргийн нислэг үйлдээд ажиллаж байна. Иргэдээ татаж авахын тулд тусгаарлах байрны   хүчин чадлаа нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа.  Тусгаарлах байрны хүчин чадал улсын хэмжээнд 2400-2600 орчим иргэнийг нэг сарын хугацаанд тусгаарлах хүчин чадалтай байна.

 

Халдваргүйжүүлэлт, ариутгалын дор аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээх ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд   нийслэлд 900 гаруй аж ахуй нэгжийг нээж 10 мянган  ажлын байрыг сэргээх ажлыг хийж байгаа. Хүүхдийн зуслан, парк нээгдсэн. Үзвэр үйлчилгээний  газрууд шат дараатай нээгдэж байна. 22.00 цагийн хязгаарыг 00.00 цаг хүртэл сунгасан. Ажиллаж байгаа аж ахуй нэгжүүдийн халдвар хамгааллын дэглэмийг нээнэ.

 

Г.Мичидмаа 

 

Shuud.mn
Сонин хачин
Od:
Haldvar hamgaalaliin deglemiig neene gedeg ni yahiig helj baigaa ym boloo. Medeh neg ni tailbarlaj ogohiig chin setgeleesee husie. Huuhed asuugaad baih ymaa. Bi tailbarlaj medehgui bn.
2020-07-10