Н.Мандах: Дээд шатны шүүхэд давж заалдана
7-9

 

 

 

Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах цаг үеийн асуудлаар  мэдээлэл хийж байна. 

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар Н.Номтойбаярт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5 /тав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял оноосон.

 

Өмгөөлөгч: Н.Мандах: 

 

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 02-07 өдрүүдэд дөрвөн өдөр үргэлжилсэн Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хуралдаан болсон. Анх Н.Номтойбаяр нарт  холбогдох эрүүгийн хэргийг хууль хяналтын байгууллагын хамтарсан ажлын хэсэг  2019 онын арван нэгдүгээр сараас эхэлж  шалгаж эхэлсэн байдаг. Шалгалтын ажил явагдаж байхад Н.Номтойбаяр 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласан. Үүнтэй холбоотой  хууль хяналтын байгууллагын шалгалт хурдан болж эхэлсэн юм.  Хэргийг  шалгаж байсан мөрдөн байцаах байгууллага, хяналтын  прокурорын байгууллага өмнө нь холбогдуулан шалгаж байсан тогтоолдоо  өөрчлөлт оруулсан.

 

Бид энэ байдлыг  хэргийг шүүхэд шилжүүлэх зорилготой байсан юм байна гэж харж байгаа. Бид тогтоолд өөрчлөлт орсон учраас тогтоолтой танилцах, хэргийн нотлох баримт, мэдүүлгээ өгье гэсэн хүсэлтээ хууль хяналтын байгууллагад гаргасан. Хэрэгт хяналт тавьж байгаа прокурорын байгууллага хүлээж аваагүй. Хэрэг 2020 оны тавдугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  шилжиж ирсэн. Хэргийг шилжүүлэхээсээ өмнө хуульд заасны дагуу гэм буруутай гэж үзэж байгаа хүмүүстээ прокурорын байгууллагаас яллах дүгнэлтээ гардуулж өгөх учиртай. Энэ хуулийн заалт ноцтойгоор зөрчигдсөн.  Хэрэгт  хяналт тавьж байгаа прокурорын зүгээс тавдугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн үүдний нэг давхарт яллах дүгнэлтийг Н.Номтойбаярт  гардуулахыг оролдсон. Хуульд заасны дагуу ажиллагаа хийгдээгүй.

 

2020.05.28 өдөр Н.Номтойбаярыг цагдан хорих арга хэмжээ авсан.  Үүнээс болоод УИХ-ын сонгуульд биечлэн оролцох боломжгүй болсон. Үүнд хамааруулж нэг зүйлийг хэлье.

 

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд СЕХ-ноос зөвшөөрөл авах үүрэгтэй ч үүнийг хүлээж аваагүй. Хууль ёс хэрхэн хэрэгжиж ирсэн талаар мэдээлэл өглөө. 

 

Бусад хүмүүс өмгөөлөгчтэй харин Н.Номтобаяр өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оролцсон.  Анхан шатны шүүхээс долдугаар сарын 7-нд шийдвэрийг амаар танилцуулж, үндэслэлийг хэлээгүй.  Бид дээд шүүхэд давж заалдана. Яллах дүгнэлтээ гардаж аваагүй хүний шүүх хуралдаан болсон. 

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
Mongol khvv:
Vvniig chine bas gardaj awdag ed baisan yum uu.? Gardaj awaagvi olon hvn baigaa bailgvi bvgdiin sulalj uguurei umguulugch mine...!!!
2020-07-12
Зочин:
Давж заалдаад энэ хүнийг гаргах хэрэгтэй шүү.
2020-07-10
zochin:
ene hun huulichiin mergejliin hariutslagiin durmee zurchij bna daa...
2020-07-10
Юун дээд шүүх вэ! Давж заалдах шатны шүүхэд байлгүй дээ! Анхан шатны шүүхээс шууд дээд шүүхэд өгнө гэж юу яриад бнаа! Мандах бүтэхгүй гар шүү чадөхуу
2020-07-10
Зочин:
Чаваас даа Номтойбаярын гэр бул хэвлэл мэдээлэлээр төлбөртэй худал мэдээлэл цацаж Номтойбаярыг ямарч гэмгуй ариухан амьтан болгочих юмаа. Хол явахгуй дээ.
2020-07-10
kub:
iim yaria umguulj bga khund ni ashigtai baidaggui
2020-07-09
kub:
umguulugch nar ingeed od bolokh geed guij baikhyn ajlaa khiideg baimaar baikh yum
2020-07-09
Зочин:
Баян хүний (Нямиайширын) эрх хүүхдийг (Номтойбаярыг) хэдэн жил, хэдэн сар шүүж чадахгүй байгаа Монголын шүүх ичиг, ичиг!!!
2020-07-09
Зочин:
Сайдаар ажилласан баян хүний (Нямтайширын) эрх хүүхэд (Номтой баяр) ичиг, ичиг!!!
2020-07-09
Зочин:
Баян хүний (Нямтайширын)эрх хүүхдийг (Номтойбаяраар)сайдаар ажиллуулсан Монгол төр ичиг, ичиг!!!
2020-07-09
irgen:
end estoi huuli zorchij hen negnii daalgavaraar ajiillajee shyygch….
2020-07-09
zochin:
kharin tiim,uchir n oldokh bkhdaa