18:50: цаг:
УИХ-ын Анхдугаар чуулган хаалтаа хийлээ. Анхдугаар чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар:
-УИХ 5 чиглэлээр ажлын хэсэг байгуулж ажиллахыг мэдэгдсэн. Хуулийн дагуу эрхзүйн реформ хийж, эрсдлээс сэргийлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, эдийн засгийн бодлогын шинэчлэлийн зорилтыг дэвшүүлсэн.
Ээлжит бус чуулганыг хуралдуулж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталж, төсвийн тодотголоо хийнэ. Завсарлагааны хугацаанд гишүүд иргэд, сонгогчдын саналыг сонсоно.
Төрийн албанд ёс зүй, сахилга батыг сахих ёстой. Үүнийг УИХ өөрөө үлгэрлэх хэрэгтэй. Ард түмэндээ ээлтэй, иргэнлэг төрийг бий болгоход эрс шинэчлэл хийнэ гэж итгэж байна.
Монголын парламент 100 чухал зорилт дэвшүүлж, нийгмээ эрүүлжүүлнэ. УИХ шинэ саруул ирээдүйг төлөвшүүлэх эрхэм үйлсийн манлайлагч нь байх ёстой гэж үзэж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байнгын хороодын дарга нарыг сонголоо. Дараагаар нь дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа.
Байнгын хороодын дарга нарыг сонгож байна
УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар байнгын хороодын дарга нарыг сонгож байна.
Н.Энх
Уншиж байна |