Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2020-07-09

 

 

НОБГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

НОБГ-ын ГУСХ-ийн дарга Г.Нэргүй:

 

-Мөндөр, нөөлөг салхины аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээж авах шаардлагатай.  Төв аймгийн ихэнх нутгаар үргэлжилсэн усан бороо орж, нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа учраас замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан. Бороо төв, зүүн аймгуудын нутгаар үргэлжлэн орох төлөвтэй байгаа учраас аль болох гэрээсээ гаралгүй, хөдөө орон нутгаар явахгүй байна уу. Төв, зүүн аймгуудын нутгаар бороо  үргэлжлэн орох  учраас иргэд та бүхэн үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

 

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдээр гэрээсээ гарахгүй байж, цахимаар баяраа тэмдэглэхийг уриалж байна.  Амралтын өдрүүдээр 09, 12, 15, 18 цагуудад үер уснаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэнэ. Хөдөө гадаа явахдаа автомашиныхаа  бүрэн бүтэн байдлыг хангах,  гарам гарцаар гарах, согтууруулах ундаа хэтрүүлэн  хэрэглэхгүй байх, бага насны хүүхдийг гол уснаас хол байлгахыг  анхааруулж байна. 

Shuud.mn
Сонин хачин