“Хангарьд” “Сумида Жипро”-г 9:0-ээр бут ниргэв
7-10

 

Монголын хөлбөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн хоёрдугаар тойргийн тоглолтууд ойрын өдрүүдэд явагдлаа.

 

“Атлетик 220” баг “Андууд Сити”-г 3:0-ээр ялахад А.Тэмүүжин 35 болон 63, Н.Наранболд 57 дахь минутад гоол оруулсан байна. Харин “Хангарьд” “Сумида Жипро”-г 9:0-ээр бутниргэхэд Ц.Мөнх-Эрдэнэ гурав, Р.Отгонпүрэв, Т.Энх-Эрдэнэ нар хоёр, Х.Амартүвшин нэг гоолыг нэмэрлэв. Харамсалтай нь “Сумида”-гийн Т.Билгүүн өөрийнхөө хаалганд гоол оруулж, эсрэг багтаа тус хүргэжээ. “СП Фалконс” “Улаанбаатарын мазаалайнууд”-ыг 5:0-ээр хожсон тоглолтод Ц.Билгүүн, М.Төгөлдөр, Х.Цэнд-Аюуш, Н.Билэгсайхан, Г.Баттулга нар гоолын самбарт нэрээ бичүүлэв.

 

Мөн “Улаанбаатар” “Дэрэн”-г 2:1-ээр хожиж, “Хаан хүнс Эрчим” “Улаанбаатар Сити”-тэй 1:1-ээр эвийн гэрээ байгуулжээ. “Үндэсний дээд лиг”-ийн дараагийн тойргийн тоглолтууд долдугаар сарын 18-ны бямба гаригт явагдах болно.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин