Өнөөдөр болох байсан хурдан морьдын уралдаан цуцлагдлаа
2020-07-10

 

16:00 цагт:

 

07:00-11:00 цагт Хязаалан насны морьдын уралдаан

12:00-14:30 цагт Эрлийз дунд насны морьдын уралдаан

15:00-18:00 цагт Шүдлэн насны морьдын уралдаан тус тус болохоор тов гарсан байлаа. Гэвч цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн бороо зогссон ч уралдаан болбол хүүхдийн эрүүл мэнд цаашлаад амь насанд аюултай байдал үүссэн гэж Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар комисс үзжээ. 

 

Тиймээс Хурдан морины салбар коммис өнөөдрийн буюу долдугаар сарын 10-нд  болох гурван насны морины  уралдааныг албан ёсоор цуцлах шийдвэр гаргасан байна.

 

Өнөөдөр болох ёстой байсан хязаалан, эрлийз дунд, шүдлэн насны морьд энэ сарын 13-нд уралдуулахаар болжээ.

 

Хурдан морины уралдааныг 14:00 цаг хүртэл хойшлуулжээ

 

11:30 цагт: 

 

Хүй долоон  худагт хурдан морины салбар комисс хуралдаж уралдааныг 14.00 цаг хүртэл хойшлуулжээ.  Учир нь Хүй долоон худагт ажиллаж байгаа Хурдан морины салбар комиссын гишүүд хурдан морь уралдах замыг үзэхэд үер буусан, шинэ жалга гарч хогоор дүүрсэн, борооны уснаас үүдэлтэй их хэмжээний тогтоол уснууд үүссэн байдалтай байгаа аж.

 

Хэрвээ нөхцөл байдал ийм байвал, цаашлаад бороо зогссон ч уралдаан болбол ХҮҮХДИЙН АМЬ НАСАНД аюултай байдал үүснэ гэж үзэж байгаа юм байна.

 

Хязаалан насны морьдын уралдааныг хойшуулжээ

 

 

09:00 цагт:

 

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан өнөөдөр /2020.07.10/  07:00-11:00 цагийн хооронд хязаалан  морьдын уралдаанаар эхлэх  хуваарьтай байсан юм.  Гэвч  Хүй долоон худагт бороо ихтэй, уралдааны зам шавхайтай учир хүүхдийн аюулгүй байдлыг харгалзан хязаалан морьдын уралдааныг хойшлуулжээ. 

 

Үндэсний их баяр наадмын салбар хорооны гишүүд одоогоор хуралдаж байгаа бөгөөд  шийдвэр гаргаад мэдэгдэнэ гэв.

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Тэнгэр хангай боль л гээд байх шиг, хурдан морьны уралдааныг бүрмөсөн цуцлах хэрэгтэй, заавал хүүхэд хохироож, ниргэсэн хойно нь хашгирах гээд байгаа юм уу
2020-07-10
Naadam khereggui geed baikhaddaa Delkhii eej khereggui l geed baina
2020-07-10
Дампуу засгаас Монголын ард түмэнд барьж байгаа бэлэг...
2020-07-10
Nam bus irgen:
Yalsan nam bayaraa muiharlaj temdeglene geed 3-n terbum tugrug salhind hiisvee huurhii. Taniltsah udeshleg ene ter geed ih darvaitsgaaj bna aa ta nar.
2020-07-10
Угаасаа наадам хийх хэрэггүй байсан
2020-07-10