Сонгуулийн ерөнхий хорооноос талархал илэрхийлжээ
2020-07-10

 

 

Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газарт талархал илэрхийллээ. Талархалд “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад идэвх зүтгэл гарган хамтран ажилласан танай хамт олонд болон нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлье” гэжээ.

 

Онцгой байдлын байгууллагаас УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг хангах, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, гол ус гаталж сонгуульд оролцох нийт 6 аймгийн 8 сумын нутагт 9 гол мөрний гармаар гарч сонгуульд оролцох  596 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан юм.

 

 

Мөн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулсан  гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
МАН:
Булай новшнууд түргэн огцор, та нарыг 40 суудал авья гэж тохироод байхад дуракууд 62 ыг өгч байгаам даа, зайл огцорооч.............
2020-07-10
зочин:
шал дэмий илүү үйлдэл. төрийн байгууллагууд хариуцсан ажлаа хийгээ л биз. СЕХ гэж хоцрогдсон инээдэмтэй байгууллага бна аа, ерөнхийлөгчийн хэлснээр огцорч зайлсан нь дээр. Содномцэрэн гэж сөөнгө юм сэтгүүлчдийг "миний дүү" гээд л. албан ёсны харилцааны үеэр үнэхээр инээдэмтэй сонсогдож бна лээ. Сцэрэн бол энэ хорвоогийн хамгийн хоцрогдсон хүн.
2020-07-10