Д.Нямхүү: Хугацаанаасаа өмнө төрсөн хоёр нярайг ээжтэй нь хамт асарч  байна
2020-07-10

 

ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийлээ. Өнөөдөр 01:00 цагт Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийн үеэр онгоцонд жирэмсэн эмэгтэй амаржиж ихэр хүүхэдтэй болсон. Эх, хүүхдийн биеийн байдал ямар байгаа талаар, 

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг 01:00 цагт газардсан. Уг онгоцонд 42 настай эмэгтэй  амаржиж ихэр хүүхэдтэй боллоо. Эх, хүүхдүүд ХӨСҮТ-д тусгаарлагдаж эмчилгээ, хяналтад байна. Баяр хүргэе. Тухайн эмэгтэй хугацаанаасаа өмнө буюу долоон сартайдаа төрсөн. ХӨСҮТ-д дутуу нярай ирсэн. Нисэх багийн хамт олон мэргэжлийн ур чадвар гаргаж, хурдаа тохируулж, онгоц буух цагаасаа эрт газардсан. Нисэх багийнхан, хамтран ажилласан баг хамт олонд  баяр хүргэе. Хугацаанаасаа өмнө төрсөн 1.4 кг жинтэй хоёр нярайг ээжтэй нь  хамт асарч  байна.

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин