Д.Нямхүү: Гурван хүн эдгэрч, 681 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа
7-11

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.11/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 12 сая 600 мянган  хүн халдвар авч,  561 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл  231 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна.

 

Манай улсад  ажиглалтаас 22 хүн гарч  гэрийн ажиглалт руу шилжсэн бол 124 хүн шинээр ажиглалтад  орлоо.  Ажиглалтад нийт 3154 хүн байна. 0-5 насын 200 хүүхэд, 107 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 367 хүн байгаа. Орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 10 000 гаруй зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй. 119 дугаарын утсанд 142 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 2  дуудлага ирсэн.

 

АНУ-д  59200 гаруй шинэ тохиолдол, 799 нас баралт нэмж  бүртгэгджээ. Харин Бразил улсад 45000 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ.   Тус улсын  нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр 1 сая 800 мянга гаруй болжээ.  БНЭУ-д 26500 гаруй шинэ тохиолдол  нэмж бүртгэгдлээ.

 

БНСУ-д 35 шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. Япон улсад 430 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. БНХАУ-д гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн хоёр тохиолдол бүртгэгдсэн байна.

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид  нийт  681 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 13 хүний шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдаж байсан 262 хүний  шинжилгээ, мөн ажиглах байранд тусгаарлагдаж байсан 18 хүний давтан шинжилгээ, тусгаарлагдаж байсан 29 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор таван хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирж Орхон, Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан 169 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 14 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Замын-Үүд боомтоор орж ирсэн 99 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан нэг хүний давтан шинжилгээ байна.

 

Сайн мэдээ гурван хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилал руу шилжлээ. Эдгээр иргэд нь 64, 21  настай эмэгтэй,  27 настай эрэгтэй хүн бөгөөд 15-16 хоног эмчлэгдсэн байна.

 

Манай нийт батлагдсан тохиолдол 227,  эдгэрсэн тохиолдол  200 боллоо. Харин эмчилгээнд 27 хүн байгаа. Биеийн байдал хөнгөн 24, хүндэвтэр гурван  иргэн байгаа.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
НЭГ ЗҮЙЛИЙГ ОГТ ОЙЛГОХГҮЙ ЮМ. ИЙМ ОЛОН ХҮН МЭДЭЭЛЭЛ ХИЙХ ЯМАР ШААРДЛАГАТАЙ ВЭ. ДЭМБ-ААС АРИУНТУЯА МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙХАД ЯНЖМААГИЙН МЭДЭЭЛЛИЙН ЗОРИЛГО УТГА УЧИР НЬ ЮУ ВЭ. УГ НЬ НАРАНГЭРЭЛ НЬ МЭДЭЭЛЛЭЭД НЯМХҮҮ ЗАХИРАЛ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХӨД Л ХАНГАЛТТАЙ БАЙМААР ЮМ. ДЭМБ ЯМАР ХИЙЖ ЯДСАН АЖИЛТАЙ ЮМ БЭ. 7 ЭСВЭЛ 14 ХОНОГТ НЭГ МЭДЭЭЛЭЛ ХИЙВЭЛ ЗҮГЭЭР. ЯНЖМААГИЙН МЭДЭЭЛЭЛ ИЛҮҮЦ. ТЭРИЙГ НЬ БАЗААД НАРАНГЭРЭЛ НЬ ХЭЛЧИХМЭЭР ЮМ. НАРАНГЭРЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ГЭЖ ГАДНА ДОТНО БҮХ МЭДЭЭЛЛИЙГ ХАМААД ЯРЬЧИХ ЮМ. ЯНЖМАА ЯГ ИЙМ МЭДЭЭЛЭЛ ХИЙХ ЁСТОЙ ЮУ? ОРЧУУЛААД ӨГӨХӨД Л БОЛЧИХМООР ЮМ. БАРИЛДАХААСАА ТААХАЛЗАХ НЬ ИХ ГЭГЧЭЭР НЭГ Л ОЛОН ХҮН СҮР САР ГЭЭД БАЙХ ЮМ.
2020-07-12
ta naraaraa baharhaj bgaa shuu:
Ta nar min mundag sain ajillaj bgaa shuu !!! bayariin mend hurgei!!! biee sain bodooroi!
2020-07-12