Их насны уралдаанд Т.Галбадрахын хурдан халиун морь түрүүллээ
7-11

 

 

15:00 цагт

 

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 210 гаруй их насны морь уралдлаа. Үүнээс,

 

Түрүү магнайд:

-Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Тод манлай  уяач Т.Галбадрахын хурдан халиун. Унаач  хүүхэд есөн настай Ж.Анхням

 

Аман хүзүүнд:

-Завхан аймгийн Завханмандал  сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Мөнххуягийн Тод янзага. Унаач хүүхэд 12 настай Б.Батсүлд

 

Айргийн гуравт:

-Говь-Алтай аймгийн Халиун сумын  манлай уяач Г.Чинзоригийн хээр. Унаач хүүхэд 10 настай Б.Бат-Оргил

 

Айргийн дөрөвт:

-Завхан  аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Тод манлай уяач Т. Галбадрахын бор. Унаач хүүхэд 10 настай П.Пүрэвбат

 

Айргийн тавд:

-Ховд аймгийн Буянт сумын уугуул  Б.Эрдэнэбаярын  саарал. Унаач 11 настай Г.Мөнхболд

 

Хурдан их насны морьд эргэлээ

 

14:30 цагт

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 265 хурдан их насны морь уралдахаар бүртгүүлснээс 210 гаруй их нас морьд гараанаас гарлаа.  Их нас 25 км зайнаас уралдаж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Олон түмэнд шуурхай мэдээллийг цаг алдалгүй хүргэж байдаг танай сайтын хамт олонд баярын мэнд хүргэж амжилт хүсье. Харин тэр shuurkhai.mn гэсэн үнэнхүү нэрэндээ таарахгүй нэг сайтыг мэдээллийн орон зайгаас чөлөөлөх цаг нь болжээ. Өнөөдөр гэхэд тэнд 07.04-ний мэдээллийг бусад сайтаас хуулж тавьсан байна.
2020-07-11