2020.07.12: Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын долдугаар сарын 12-ны хөтөлбөрийг хүргэж байна.
7 дугаар сарын 12. Ням гараг
|
||
07.00-11.00 |
Соёолон насны морьдын уралдаан |
Хүй долоон худагт Шууд дамжуулалт МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон
|
08.00-13.00 |
Шагайн харвааны шигшээ 8 багийн тоглолт |
Баяр наадмын төв талбай Шагайн асарт Шууд дамжуулалт МҮОНРТ, UBS, SBN, Eagle,TV8
|
09:00-12:00 |
Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг |
Баяр наадмын төв талбай Сурын талбайд Шууд дамжуулалт МҮОНРТ, C1, VTV,STAR,TM
|
09.00-11.00 |
Хүчит бөхийн барилдааны гурвын даваа |
Баяр наадмын төв талбайд Шууд дамжуулалт МҮОНРТ,Монгол HD, TV-5,TV-9, Боловсрол телевиз
|
11:20-12:40 |
Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа |
Баяр наадмын төв талбайд Шууд дамжуулалт МҮОНРТ, Монгол HD, TV-5,TV-9, Боловсрол телевиз
|
12:00-14:00 |
Дааганы уралдаан |
Хүй долоон худагт Шууд дамжуулалт МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон
|
12:00-13:30 |
Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг |
Баяр наадмын төв талбай Сурын талбайд Шууд дамжуулалт МҮОНРТ, C1, VTV,STAR,TM
|
13:30-14:10 |
Хүчит бөхийн барилдааны тавын даваа |
Баяр наадмын төв талбайд Шууд дамжуулалт МҮОНРТ, Монгол HD, TV-5,TV-9, Боловсрол телевиз
|
14:00-14:30 |
Шагайн харвааны 4-8 дугаар байрт шалгарсан баг харваачдад шагнал гардуулах |
Баяр наадмын төв талбай Шагайн асарт Шууд дамжуулалт МҮОНРТ, UBS, SBN, Eagle,TV8
|
14.00-15.30 |
Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 16 харваачийн шигшээ харваа |
Баяр наадмын төв талбай Сурын талбайд Шууд дамжуулалт МҮОНРТ, C1, VTV,STAR,TM
|
14:20-15:00 |
Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа |
Баяр наадмын төв талбайд Шууд дамжуулалт МҮОНРТ, Монгол HD, TV-5,TV-9, Боловсрол телевиз
|
15:00-15:30 |
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.
|
Баяр наадмын төв талбайд
Бүх телевиз |
15:00-16:30 |
Эрлийз бага насны морьдын уралдаан |
Хүй долоон худагт Шууд дамжуулалт МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон
|
15:30-16:10 |
Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа |
Баяр наадмын төв талбайд Шууд дамжуулалт МҮОНРТ, Монгол HD, TV-5,TV-9, Боловсрол телевиз
|
16:10-16:30 |
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, энгэрийн тэмдэг гардуулна. |
Баяр наадмын төв талбайд
Бүх телевиз |
16:30-17:20 |
Хүчит бөхийн барилдааны наймын даваа |
Баяр наадмын төв талбайд Шууд дамжуулалт МҮОНРТ, Монгол HD, TV-5,TV-9, Боловсрол телевиз
|
17:00-19:00 |
Түрүүлж айрагдсан морьдын цол дуудаж, хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг, шагнал гардуулна.
|
Хүй долоон худагт Шууд дамжуулалт МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон
|
17:20-17:50 |
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. |
Баяр наадмын төв талбайд
Бүх телевиз |
17:50-18:30 |
Хүчит бөхийн барилдааны есийн даваа |
Баяр наадмын төв талбайд Шууд дамжуулалт МҮОНРТ, Монгол HD, TV-5,TV-9, Боловсрол телевиз
|
18:30-19:00 |
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна.
|
Баяр наадмын төв талбайд
Бүх телевиз |
19:00 |
Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хаана.
|
Баяр наадмын төв талбайд
Бүх телевиз |
19:10 |
Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Баяр наадмын төв талбайгаас Төрийн ордон руу залах ёслол
|
Баяр наадмын төв талбайд
Бүх телевиз |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ