Хүчит бөхийн барилдааны тавын даваанд үргэлжилж байна
7-12

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд ам авсан байдлыг танилцуулж байна.

 

Тус даваанд:

- Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын аварга Н.Батсуурь Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, аймгийн арслан Б.Суманчулууныг,

- Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Улсын аварга Ч.Санжаадамба Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, Улсын начин Ц.Одбаярыг,

- Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын аварга Г.Эрхэмбаяр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Х.Цогтгэрэлийг,

- Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын аварга С.Мөнхбат Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, аймгийн арслан О.Мөнх-Эрдэнийг,

- Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын арслан П.Бүрэнтөгс Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Улсын начин Б.Чимэдванданг,

- Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Ц.Мөнхбаярыг,

- Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан Р.Пүрэвдагва Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат, Улсын начин Б.Эрдэнэхүүг,

- Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Улсын гарьд Б.Гончигдамба Завхан аймгийн Отгон сумын харьяат, цэргийн арслан Т.Дүгэрдоржийг,

- Төв аймгийн Баянхангай сумын харьяат, Улсын заан Б.Батмөнх Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, аймгийн арслан Д.Хүдэрбулгыг,

- Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын заан Б.Пүрэвсайхан Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, Улсын начин Д.Амарсайханыг,

- Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Улсын харцага М.Бадарч Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Н.Хүрэлсүхийг,

- Булган аймгийн Могод сумын харьяат, Улсын начин Э.Энхбат Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, аймгийн арслан Н.Мустафаг,

- Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Улсын начин Л.Лха-Очир Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, аймгийн арслан Ш.Пүрэвгарьдыг,

- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын начин Б.Орхонбаяр Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, аймгийн арслан Д.Тогтохжаргалыг,

- Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн арслан Б.Зоригтбаатар Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, цэргийн арслан Г.Жамбалдорж тус тус амлан авч,

 - Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, аймгийн арслан Б.Бат-Орших Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, аймгийн арслан Ц.Сандагдорж нар тунаж үлдлээ.

Shuud.mn
Сонин хачин