Говь-Алтай аймгийн Төгрөг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор хүүхэд нас баржээ
7-12

 

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд тарвага агнаж, хүнсэндээ хэрэглэсэн өгүүлэмжтэй 15 настай О нь тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлоор нас барсантай холбогдуулж, аймгийн Онцгой комисс өнөөдөр буюу  долоодугаар сарын 12-ны өдөр шуурхай хуралджээ.

 

Тус хурлаар дээрх сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гартал Төгрөг, Шарга, Бугат, Цээл, Алтай сумдад хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэсэн тул иргэдийг тус таван  сумын чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.

 

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн ЗДТГ

Shuud.mn
Сонин хачин